Хүрээ Майдар бурхны сүншгийн ажлын хүрээнд "108 Ганжуур гороо" эргэх ёслолыг энэ сарын 16-нд Дашчойлин хийдээс зохион байгуулна. Ганжуур гороо эргэх ёслолын ерөнхий маршрут нь хуучин хүрээнд байсан 30 аймгийн сууринд эргэж, Дашчойлин хийдээс нар зөв бүтэн тойрч дөрвөн км замыг туулах аж. 

Сүсэгтэн олныг Майдар бурхантай уулзахын ерөөл барилдлагыг бэлгэшээж Ганжуур гороо ёслолыг хийж байгаа бөгөөд тус ёслолд  иргэдийг идэвхтэй оролцохыг Дашчойлон хийдийн захиргаанаас уриаллаа.