Өнгөрсөн 4 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 13 давхараас 22 настай Ц унаж учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан билээ. 

Уг хэрэгт холбогдуулан түүний найз залуу О.Боргилыг цагдан хориод байгаа юм. Учир нь тэрбээр хамтран амьдарч байх хугацаандаа талийгаачийн уруулыг сэтэрч, биеийн хэсгийг нь хөхөртөл зодсон бөгөөд уг явдлыг батлах  гэрэл зураг үлдсэн аж.

О.Боргилыг хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж үзээд шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гарсан.

Тэгвэл цагдан хорионы хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байсныг түүний өмгөөлөгч эсэргүүцэн, ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм. 

Шүүгдэгчийн хүсэлтийг өнөөдөр хэлэлцээд О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.