Германы кино салбарт ажиллаж, уран бүтээлээ амжилттай туурвиж яваа жүжигчин Г.Ариунболор буюу Ариана нь “Хохирогч” олон ангит киноны гол дүрийг бүтээсэн билээ. 

Тэрбээр нийгмийн сүлжээнд өөрийнх нь зурагны доор “хөөрхөн, үзэсгэлэнтэй” гэсэн сэтгэгдлүүд хөвөрдөгт эмзэглэдэг талаараа хуваалцжээ. 

Тэрбээр энэ тухайгаа өөрийн нийгмийн сүлжээнд “Үнэндээ би кино дээрх шигээ үзэсгэлэнтэй нэгэн биш. Арьс минь эмзэг тул байнга батга гардаг. Үс минь ч хэдийн бууралтаж эхэлсэн. Гэхдээ байнга будахгүй гэж боддог. Би нүүр зүсээ өөрчилсөн гоо сайхны хагалгаа хийлгэхгүй, байгалийнхаа жамаар л хөгширнө гэж боддог. Инстаграмын фильтерүүд шиг болох гэж бүү хичээ. Өөрсдийгөө битгий голоосой, байгаагаа хүлээн зөвшөөрөөсэй гэсэндээ үүнийг хэлж байгаа юм.

Ялангуяа өсвөр насныханд энэ үгийг хэлмээр байна. Үүний оронд аялж, сурахад цаг зав гаргаарай. Хүний гоо сайхан гэдэг зүйл дотроосоо гэрэлтдэг зүйл гэдэгт би зуун хувь итгэдэг.”хэмээн ярьжээ.

Сонирхуулахад жүжигчин Г. Ариунболор нь  25 орчим том, жижиг дүрүүд дээр ажилласан туршлагатай уран бүтээлч юм. 2019 онд Германы Netflix-ийн “Transatlantic 473” кинонд жижиг дүр бүтээсэн.

Мөн онд “The Agreement” хэмээх кинонд тоглосон дүрээрээ Калифорнийн Палм Спрингсийн Кюн Палм кино наадмаас (Queen Palm Filmfest - Palm Springs, California)  Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал авсан. Энэхүү кино маань олон улсын кино наадмуудад багагүй амжилт гаргаж Рэмигийн 53 дахь удаагийн кино наадмын Шилдэг киногоор шалгарч байсан билээ.