Финландын социологичид 25 нас хүрэхээсээ өмнө аав болсон эрчүүд дунд насандаа нас барах эрсдэл нэмэгддэг болохыг тогтоожээ. Эрт гэрлэхэд үүрэг хариуцлага үүрэх стресс, гэр бүлээ тэжээх санхүүгийн бэрхшээл нь залуу эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг.   Хельсинкийн их сургуулийн социологийн ухааны доктор Элина Эйньео энэ талаар "Энэ тохиолдолд нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны өвчин, түүнчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотойгоор илэрдэг осол, өвчлөл байдаг" гэжээ.

Судлаачид, Финландад 1940-1950 онд төрсөн 30 мянга гаруй эрэгтэйчүүдийг судалжээ.   

45-55 насныхныг хянаж байсан эрдэмтэд арван жилийн хугацаанд хүчирхэг хүйсийн 20 дахь төлөөлөгч бүр нас барсныг тогтоожээ. 

Түүнчлэн 22 насандаа аав болсон эрчүүдийн нас барах эрсдэл 25 насандаа дөнгөж аав болсны жаргалыг мэдэрсэн эрчүүдээс 26 хувиар илүү байжээ.  22-24 насны эцэг болсон хүмүүсийн дунд насанд нас барах эрсдэл 14%-иар их байжээ.

Үүний зэрэгцээ өндөр насан дээрээ аав болсон эрчүүд нас барах эрсдэл хамгийн бага байсан.  

30-44 насны ууган хүүхдээ харсан хүмүүсийн хувьд 45-54 насандаа нас барах эрсдэл 25-26 насандаа аав болсон хүмүүстэй харьцуулахад 25 хувиар буурсан байна.

Эрдэмтэд олж авсан өгөгдлийг ах, эгч нараас бүрдсэн хяналтын бүлэгтэй харьцуулж үзэхэд өөр нэг хэв маягийг олж мэджээ.

Эрэгтэйчүүдийн төрсөн он сар өдөр, боловсролын түвшин, хүүхдийн тоо, оршин суугаа газраас үл хамааран энэ хэв маяг хэвээр байв.

"Хүүхдийг бага наснаас нь өсгөх нь амар ажил биш тул энэ хугацаанд зөвхөн залуу эхчүүдэд төдийгүй залуу аавуудад ч дэмжлэг хэрэгтэй гэдгийг гэр бүлийн гишүүд, эрүүл мэндийн ажилтнууд ухамсарлах нь чухал юм."