1977 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу 40 жилийн өмнө Оросын дэлгэцнээ Эльдар Рязановын «Ийм нэгэн явдал» кино гарч байсан түүхтэй. Кино дэлгэцээр гарсны дараа улс даяар энэ гайхалтай, хөнгөн, романтик инээдмийн кинонд дурласан юм. Кинон дээрх өгүүлбэрүүд нь удалгүй бүх хүний хэрэглэдэг сургаал үгс болон хувирсан юм. Ингээд “Ийм нэгэн явдал” киноны жүжигчид 40 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.

Алиса Фрейндлих – 82 настай.

Эльдар Рязанов жүжигчин бүсгүйд кинонд тоглох санал тавих үед Алиса аль хэдийн хэд хэдэн томоохон кинонд тоглоод амжсан байжээ. Гэвч түүний гол дүрүүд театрын тайзнаа байсан хэдий ч кинонд байгаагүй юм. Энэхүү инээдмийн кинонд тоглосноор түүний нэр хүнд огцом өсөж, нэгдүгээр зэргийн жүжигчин болгосон гэдэг. 

Андрей Мягков – 79 настай.

Жүжигчин Андрей Мягковын амьдралд кино шиг роман хэзээ ч болж байгаагүй гэдэг. 1963 оноос тэрээр амьдралаа жүжигчин Анастасия Вознесенскаятай холбожээ.


Banner location

Лия Ахеджакова – 79 настай.

Жүжигчин бүсгүй кинон дээрх хөнгөмсөг нарийн бичгийн дүрээсээ огт өөр юм. Ахеджикова хэзээ ч өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс айдаггүй байсан. 1993 онд тэрээр Борис Ельциныг дэмжиж буйгаа илэрхийлж байсан бол өнөөдөр тэрээр ерөнхийлөгчийг шүүмжилхээс айхгүй өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна. 

Светлана Немоляева – 80 настай.

Жүжигчин бүсгүй Эльдар Рязановын хайртай муза юм. Светлана Немоляева одоог хүртэл кино, тайзан дээр дүрээ мөнхлөн гарсаар байгаа.

Олег Басилашвили – 83 настай.

Лия Ахеджаковатай адил жүжигчин улс төрийн идэвхитэн юм. Одоогийн байдлаар тэрээр сөрөг хүчний Алексей Навальный болон найруулагч Кирилл Серебренниковыг дэмжин ажилладаг.

Людмила Иванова – 83 насандаа таалал төгсчээ.

Хоёр жилийн өмнө буюу 2016 онд жүжигчин Людмила Ивановна нас барсан бөгөөд чихрийн шижин өвчтэй байжээ. Тэрээр 50 жил «Современник» театрт ажилласан юм. Нас барахаасаа 6 жилийн өмнө түүний хүү Александр 40 насандаа зүрхний шигдээсээр нас барсан бол том хүү зураач Иван Миляев ээжтэйгээ хамт театрт ажилладаг байжээ.

Кино үзэхээр: