Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ. 

Намын хорооноос гарсан тус шийдвэрийг Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар батламжилна. Ардчилсан намын шинэчилсэн дүрмийн хүрээнд анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэж батлах дүрэмтэй.  

Ж.Оюунбаатар нь 2012 онд Хэнтий аймгийн Засаг даргаар сонгогдон ажилласан байна.

Улс төрийн намууд Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ сонгон зарлах хуулийн хугацаа энэ сарын 24-нд буюу өнгөрсөн баасан гарагт эхэлсэн бөгөөд маргааш дуусна. Тус нөхөн сонгуульд 11 нам өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад буй.

Одоогоор зөвхөн МАХН-аас тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшиж буйгаа өнгөрсөн баасан гарагт зарласан юм.