Х.Оргил
12 сарын 06, 2020
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өчигдөр /2020.12.05/ 94 чиглэлд 19 аж ахуйн нэгж байгууллагын 623 тээврийн хэрэгсэл гарчээ. Нийт 4072 рейс гүйцэтгэж, 139923 зорчигч тээвэрлэсэн байна.
Мөн Багануур~Улаанбаатар чиглэлийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгсэл ажиллаж, 152 зорчигч тээвэрлэлээ.
Харин өнөөдөр /2020.12.06/ нийтийн тээврийн үйлчилгээ 07:00 цагаас эхэлсэн бөгөөд 94 чиглэлд 623 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний замын хеделгеений аюулгүй байдал болон зорчигчидтой авто тээврийн хяналтын байцаагчид хяналт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.