Япон улсын тамирчин, Момижи Нишия 13 насандаа Олимпын алтан медаль хүртсэнээр хамгийн залуу алтан медальтан боллоо. 

Энэ жилийн Олимпын наадамд спортын дөрвөн төрөл шинээр нэмэгдсэн бөгөөд эмэгтэйчүүдийн скэйтбоардингийн төрөлд медаль хүртсэн тамирчид бүгд 17-оос доош насны өсвөр насныхан байв.

Алт, хүрэл медалийг зохион байгуулагч орны тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг Бразил улсын тамирчин, Нишиягаас 6 сарын дүү, Рэйсса Леал хүртжээ. 

Зүүн гар талаас Раясса Леал, Момижи Нишия, Фуна Накаяма

Нишияг алтан медаль хүртсэний дараа авсан ярилцлагад тэрээр:

- Би эх нутагт маань зохион байгуулагдаж буй Олимпын наадмаас медаль хүртсэндээ маш их баяртай байна. Мөн хамгийн залуу тамирчдын нэгээр нэрлэгдэж, ялалт байгуулсандаа ч баяртай байна. 

Тэмцээн эхлэхэд би яг л бусад тэмцээн шиг эхэн үед нь сандарч байсан ч тэгээд л сандрахаа больчихсон. 

Скэйтбоардинг бол үнэхээр хөгжилтэй,сонирхолтой спорт. Би хүн бүрийг скэйтбоардинг унаж үзээсэй гэж хүсдэг. 

Би дэлхий даяар хүн бүр намайг танихаар алдартай болохыг хүсэж байна. Ирэх 2024 оны Парисын Олимпд ч бас ялмаар байна хэмээжээ. 


Эх сурвалж: Olympics