ТАНИЛЦ: Өнөөдөр өрсөлдөх Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь

Өнөөдөр манай улсын 8 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. 

08:00. Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шат эхэлж манай улсаас Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорино. 

Тус төрлийн медалийн тоглолт 10:00 цагаас эхлэх бөгөөд  UBS, SBN, VTV шууд дамжуулна.


10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -63 кг жингийн эхний шатанд Б.Ганхайч зодоглоно. 

Тэрээр дэвжээний долоо дахь барилдааныг Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразтай хийнэ. 

2017 оны Азийн аваргын хүрэл медальтай Б.Ганхайчийн хувьд ялбал шөвгийн 16-д Бразилын Кетлин Куадрос болон Хондурасын Сергиа Давид нарын ялсантай барилдах ажээ. 

Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жингийн эхний шатанд Сайед Моллай зодоглоно. Тэрээр дэвжээний 18 дахь барилдааныг Казахстаны Дидар Хамзатай хийнэ. 2018 оны дэлхийн аварга Сайед Моллайн хувьд ялбал шөвгийн 16-д Сьерре Леон болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай барилдана. 

Жүдо бөхийн браилдааныг EDU, STAR, TV9 шууд дамжуулна.

Холбоотой сэдвүүд

монгол тамирчид олимп токио2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.