Токио 2020 олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын өрсөлдөөн байт харвааны төрлөөр эхэлж байна.

08:00 цаг: Токио хотын Юменошима цэцэрлэгт хүрээлэнд олимпын байт харвааны эмэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тойргийн харваа эхэллээ. 

Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Б.Урантунгалаг өрсөлдөх юм. Тэрээр 2012 оны Лондоны олимпод оролцож 64 тамирчнаас 18 дугаар байр эзэлж байв.

Токио 2020 олимпын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 64 тамирчин цэц мэргэнээ сорьж, чансаа тогтоох тойргоос шилдэг 32 тамирчин шөвгийн харваанд  шалгарах ажээ. 

Медалийн төлөөх шигшээ харваа долдугаар сарын 30-нд явагдана.

Харин 12:00 цагт байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваа эхлэнэ. Монгол Улсаас ОУХМ Б.Отгонболд өрсөлдөхөөр болсон билээ. 

Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөн 64 тамирчин цэц мэргэнээ сорьж, шилдэг 32 харваач шөвгийн харваанд шалгарснаар медалийн төлөөх шигшээ харваа долдугаар сарын 31-нд явагдах юм.