Монгол тамирчдын өнөөдрийн тоглолтын хуваарь

Л.Дэлгэрмаа
07 сарын 28, 2021

Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаан Улаанбаатар цагаар 10:00-13:30 цагт болох бөгөөд манай улсын тамирчин Г.Алтанбагана зодоглоно. Тэрбээр эхний тойрогт Испанийн жүдоч Николоз Шеразадишвилитай барилдах юм.

Мөн байт харвааны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 12:50 цагт Б.Урантунгалаг, 16:18 цагт Б.Отгонболд нар цэц мэргэнээ сорино.

Гавьяат тамирчин, боксчин Э.Цэндбаатар Токио 2020 олимпын наадмын хоёр дахь тулаанаа өнөөдөр 18:06 цагт Вьетнамын тамирчинтай хийх юм. Харин боксын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд 10:30 цагт М.Мягмаржаргал Британийн тамирчин Лорен Прайстай хүч үзэхээр оноолт таарчээ. 

Холбоотой сэдвүүд

монгол тамирчид олимп токио2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.