Засваргүй зургаа нийтлэхээс эмээгээгүй эмэгтэй алдартнууд

Б.Анхилам
06 сарын 09, 2021

Папарацци хүртэл алдартнуудтай гэрээ байгуулж, зургийг нь засварлаад түгээдэг болсон энэ цаг үед оддын зургийг засваргүй үзнэ гэдэг нь ховорхон. Гэхдээ өөрийгөө байгаагаар нь хайрлаж, бусдыг ч тэгээсэй гэж хүсэх алдартнуудын засваргүй зураг болоод түүгээрээ дамжуулж юу хэлэх гэсэнтэй танилцацгаая.

Серена Уилламс

Harper’s Bazaar сэтгүүлийн нүүр царай болохдоо Серена өөрийн зургийг засварлуулахыг хүсээгүй билээ. 

Тус сэтгүүлийн 2019 оны 8 дугаар сарын дугаарт тэрээр өөрийн эссег нийтлүүлсэн бөгөөд үүнд:

Намайг хүмүүс янз бүрээр л дууддаг байсан. Хүмүүс намайг бие, галбираас болж шоолж, би эмэгтэй хүн болж төрсөн болохоор л эрчүүдээс бага хөлс авдаг байсан. Товчхондоо, энэ бүхэн тийм ч хялбар байгаагүй.

Гэхдээ над шиг харагддаг, минийх шиг бие галбиртай охин дахиад миний замналаар явахыг хүсэхэд миний дуу хоолой туслаасай хэмээн найдаж байна” хэмээжээ.


Сара Хиланд

Сара бөөрний өсөлтийн гажиг болоод эндометриоз өвчнүүдийн улмаас нийт 16 мэс ажилбарт орж, хоёр бөөр шилжүүлэн суулгуулсан юм. Тэрээр эмнэлэгт байх хугацаан дахь өөрийн селфиг нийтэлж, хагалгааны сорви болоод бөөр шилжүүлэн суулгах хагалгааны дараах өөрийн бодит төрхийг хуваалцжээ. 


Рианна

Рианнагийн Кадүүмент баярын жагсаалд оролцсон зураг хэсэгтээ л дэлхийг шуугиулсан. Харин үүний дараа Британийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Эннинфүл түүнээс бүх л охидын мөрөөдлийн эмэгтэй нь байх ямар байдаг вэ гэж асуухад тэр даруухнаар:

Буруу хүнээсээ асуугаад байна” хэмээжээ.


Приянка Чопра

Maxim India сэтгүүлийн нүүр зургийг Приянка Чопра чимэх болоход зургийн багийнхан яагаад ч юм түүний суганд ихээхэн ач холбогдол өгч, юу ч үгүй мөлийлгөөд тавьчихсан байсан юм. 

Тиймээс тэр өөрийн инстаграм хуудаснаа хоёр гараа өргөж, зургийн багийнхны засварт өртөөгүй зургаа нийтэлжээ.


Жамээла Жамил

Өөрийн сууж байгаа зургийг инстаграм хуудаснаа нийтлэн:

Бүх л охид целлелюттэй. Заримдаа дөнгөж төрсөн хүүхдүүдэд ч бий. Энэ нь үнэхээр энгийн зүйл бөгөөд үүнд ямар ч буруу, муухай зүйл үгүй. Харин алдартнууд, сурталчилгаа, сэтгүүлүүд л целлелюттэй байх нь буруу мэт ойлголт өгтөл зургуудаа засварлахаа болих хэрэгтэй гэжээ.


Лиззо

Хэрэв та хүн бүр өөрийн хүссэн жиндээ байх хэрэгтэй, үүнд ямар ч буруу зүйл үгүй гэж боддог нэгэн бол түүний инстаграмаар зочлоод үзээрэй. Тэр бол хүний жин гэдэг харьцангуй зүйл, тарган, туранхай алин ч байсан хүн өөрийгөө хайрлах учиртай гэдгийн тод жишээ билээ. 


Коуртни Кардашиан

Саяхан инстаграм хуудаснаа оруулсан зургаа огт засварлалгүй, өөрийн гуя дээрх язарсан сорвийг зоригтойгоор хуваалцсанд түүнийг дагагчид нь магтаад амжжээ. 


Ашли Грахам

Ашли Грахам өөрийн инстаграм хуудаснаа гуяынхаа зургийг оруулан:

Би дасгал хөдөлгөөн хийдэг. Би өөрийн чадлынхаа хэмжээнд сайн хооллодог. Би өөртөө хайртай. Бас би энд тэнд байх овон, товон, эсвэл целлелютнээсээ ичихгүй байна. Мөн чи ч бүү ичээрэй хэмээжээ. 


Зендаяа

Modeliste цахим сэтгүүлд өөрийнх нь зургийг хэт их засварлан оруулсанд эгдүүцсэн залуу од өөрийн бодит зураг болоод сэтгүүлийн зургийг харьцуулснаа инстаграм хуудаснаа нийтэлсэн бөгөөд чингэхдээ:

Өнөөдөр зураг авалтын зургуудаа хүлээж аваад 19 настай охины аарцаг, гуяыг яаж засварласан болохыг үзээд цочролд орчихлоо. Энэ мэтийн үйлдлүүд л эмэгтэйчүүдийг өөрийн биедээ сэтгэл хангалуун бус нэгэн болоход нөлөөлж, хэзээ ч хэн ч хүршгүй бие галбирын цензур зурж өгдөг юм шүү дээ. Намайг мэддэг хэн бүхэн намайг өөрөө өөрийгөө үнэнээр нь хайрлахын төлөө байдаг гэдгийг мэднэ. Тиймээс ч би бодит зургийг нь өөрөө нийтэлж байгаа бөгөөд би л лав энэ зурагтаа хайртай гэж бичжээ.

Тийнхүү тус цахим сэтгүүл түүний зургийг татан буулгасан байна.


Жессика Симпсон

Жирэмсний үед хүний биед маш их өөрчлөлт гардаг ба зарим хүмүүсийн бие хавагнах нь нийтлэг үзэгдэл. Тэгвэл Холливүүүдын од Жессика Симпсон ч өөрийн жирэмсний үеийн хавагналт, хөл нь хэрхэн харагдаж байгааг дагагчидтайгаа хуваалцсанд түүнийг сайшаах хүмүүс бишгүй ажээ.


Эх сурвалж: BuzzFeed

Холбоотой сэдвүүд

засваргүй зураг алдартнууд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.