Зургийг нь ханандаа наадаг шүтээнтэйгээ болзсон нь


Реппер Machine Gun Kelly өсвөр насандаа унтлагын өрөөний ханандаа Меган Фоксын зурагт хуудсыг наадаг байжээ. Хожмоо түүнтэй  болзоно гэж зүүдлээ ч үгүй биз ээ. 2020 онд Пуэрто Рикод "Midnight in the Switchgrass" киноны зураг авалтын үеэр тэр Меган Фокстой танилцсан түүхтэй. Удалгүй тэдний хайрын романс эхэлж тэд хамтдаа "Bloody Valentine" дууныхаа клипэнд хамтдаа тоглосон юм.

Хосуудын харилцаа бат бөх үргэлжилсээр байгаа бөгөөд улаан хивсний ёслол дээр хамтдаа ирж олны анхаарлыг татсан билээ.


Мөрөөдлийн бүсгүйтэйгээ сүй тавьж 5 сая долларын бөгж бэлэглэсэн нь


Бейсболчин Алекс Родригес, Женефер Лопез нар салсан ч тэдний хайрын түүх хуучраагүй. Америкийн мэргэжлийн бейсболын тамирчин Алекс Родригес олон жилийн өмнө NBC телевизийн "Tonight Show Starring Jimmy Fallon" нэвтрүүлгийн үеэр болзохыг хүсдэг эмэгтэйгээрээ ямар ч эргэлзээгүйгээр Женнифер Лопезыг нэрлэж байжээ. 

Тэрбээр өөртөө тун итгэлтэйгээр Америкт мөрөөдөл биелэлээ олдог юм гэж байжээ. 2019 онд мөрөөдлийнхөө эмэгтэйтэй сүй тавьж 5 сая доллараар үнэлэгдэх бөгж бэлэглэж байсан билээ.


Найз нөхдийн харилцаанаас дурлалт хосууд болсон нь


Коди Симпсонд Майли Сайрус таалагддаг гэдгийг болзож эхлэхээс нэг жилийн өмнө зарласан юм

Дуучин Коди Симпсон 2012 онд “Fuse” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  "Би Майли Сайрусийн дуунуудынх нь бүх үгийг мэднэ. Нуухгүй ээ. Би Майли Сайрусийн үнэнч шүтэн бишрэгч. Тэр үүрд миний мөрөөдлийн эмэгтэй байх болно." хэмээн ярьж байжээ. 

Хоёр дуучин удаан хугацааны турш найз нөхдийн харилцаатай байсны эцэст 2019 оноос болзож эхэлсэн. Мөн дуучин Коди Симпсон 2019 онд Майли Сайрусийн тухай "Golden Thing" нэртэй дуу бичиж, цацсан юм

Тэд хамтдаа жил хүрэхгүй хугацаанд үерхэж 2020 онд салж буйгаа зарлажээ.


Анхны харцаар дурлаж амьдралын хань болсон нь


Викториа Бекхэм алдартай эрчүүдээс Дэвид Бекхэм таалагддаг гэдгээ нэг бус удаа зарлаж байжээ. Space Girls хамтлагийн дуучин тэрбээр “үнэхээр анхны харцаар дурлаж болдог юм байна лээ” гэж ярьсан удаатай. 

Викториагийн хувьд Дэвид Бекхэммээс өмнө өөр алдартантай нэр холбогдож, хайр дурлалын романс үүсгэж байгаагүй гэдэг. Хосууд 1999 онд гэрлэж, дөрвөн хүүдийн эцэг эх болж аз жаргалтай амьдарч буй.


Жастин Бибертэй гэрлэхээс ч өмнө түүний шүтэн бишрэгч байжээ


Загвар өмсөгч Хейли Болдвин, Жастин Бибер нар 2009 онд NBC телевизийн "Өнөөдөр" шоугаар анх танилцаж байжээ. 

Хэйли 2011 онд Жастин Биберийн “Never Say Never" киноны нээлтэд оролцож хамт зургаа авахуулсан даруйд фенүүд нь тэднийг жиг ургуулсан талаар бичиж эхэлсэн юм.

Үүний хариуд Жастин Бибер Хэйлигийн зургийг инстаграм хуудастаа оруулж “Хүмүүс надаас шүтэн бишрэгчтэйгээ гэрлэх эсэхийг үргэлж асуудаг. Тийм ээ, яагаад болохгүй гэж?” гэсэн тайлбар хийж байжээ. Залуус хоёр жил болзсоны эцэст, 2018 онд хуримаа хийсэн юм


Зурагтаар харж дурласан эгчмэд бүсгүйтэйгээ гэрлэсэн Aquaman


Aquaman буюу Жейсон Момоа дөнгөж наймхан настайдаа ирээдүйн эхнэрээ зурагтаар харж дурлажээ. Тэрбээр энэ тухайгаа "Эхнэр минь миний хүүхэд насны анхны хайр байсан. Би 8 настайдаа зурагтаар харсан цагаасаа л “Ээж ээ, би түүнтэй уулзмаар байна гэж хэлсэн” хэмээн дурсан ярьсан байдаг

Тухайн үед түүний эхнэр Cosby Show хэмээх цувралд дүр бүтээж байсан аж.

Жэйсон Момоа, Лиса Бонет нар 2005 оноос болзож эхэлсэн бөгөөд өдгөө хоёр хүүхдийн аав ээж болж 2017 онд гэрлэжээ.


Ариана Гранде экс найз залуудаа анхны харцаар дурлаж байжээ


Ариана Гранде экс найз залуу Пийт Девидсонд анхны харцаар дурлаж байжээ. Тэд анх NBC Телевизийн “Saturday Night Live” шоуны үеэр анх танилцсан аж.

Ариана Гранде түүнд эхлээд сэтгэлээ илчилж байсан тухайгаа "Би түүнд үнэхээр хүчтэй татагддаг, үүрд хамт байх юм шиг санагддаг. Бас түүнтэй гэрлэхийг хүсдэг” гэж хэлж байжээ. 

Хосууд 2018 харилцаагаа эхлүүлж, хэд хэдэн удаа салж, нийлсний эцэст харилцаагаа тасалсан билээ.