Дэлхий уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд ялагдаж байгаа боловч зохицуулах цаг бидэнд байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхий Ассамблейн жил тутмын уулзалтын үеэр мэдэгдсэн байна.


"Бид агаарын температур нэмэгдэх, хүчтэй шуурга дэгдэх зэрэг үзэгдлийг харж байна. Дэлхий тэмцэж эхэлсэн боловч хангалттай хурдан биш байна. Гэхдээ бид шатдаг ашигт малтмалаас татгалзаж, ногоон эдийн засгийг цогцлоох зөв чиглэлд явж байна" гэж А.Гутерреш хэлжээ. 


Дэлхийн удирдагчид агаарын температур 1.5 хэмээр нэмэгдэж буйг хэвээр хадгалж, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэхэд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн тэрбээр нэмж хэлжээ. Мөн шатдаг ашигт малтмалын хэрэглээг тэглэж, нүүрсэн цахилгаан станц байгуулах ажлыг зогсоохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уриалсан байна. 

Нөгөө талаас бяцхан охин Гретаг сэтгэцийн өвчтэй гэж үзэх хүмүүс ч гарч иржээ. Тухайлбал Fox News сувгаар “The Daily Wire” сайтын эрхлэгч Майкл Ноулз тэр охин сэтгэцийн эмгэгтэй хэмээн ярьсан юм. Нэвтрүүлгийн дараа Fox News түүний хэлсэн үгний төлөө уучлал хүссэн билээ.