МОСКВА. /Reuters/. ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный харшлын цочмог шинж тэмдэгийн улмаас ням гарагт эмнэлэгт хүргэгджээ. Эмчийн мэдээлснээр, тэрбээр нэр нь үл мэдэгдэх химийн бодист хордсон байж магадгүй байна.

Олон мянган хүнийг эсэргүүцлийн жагсаалд уриалсан хэргээр цагдаагийн ажилтнууд Навальныйг баривчилж, 30 хоногийн хугацаатай хорих шийтгэл оноосон юм. Тэрбээр шоронгоос ням гарагт эмнэлэгт хүргэгджээ. 

Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш твиттер хуудсаараа дамжуулан мэдээлснээр, цочмог харшлын улмаас Навальныйгийн нүүр нь хавдаж, арьс нь улайх шинж тэмдэг илэрчээ. Эмч нарын “Interfax” агентлагт өгсөн мэдээллээр, түүний биеэр гүвдрүүт тууралт гарсан бөгөөд одоо түүний биеийн байдал сайжирч байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг