УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргад Хошууч генерал А.Ганбат нэр дэвшиж, хуралдааны төгсгөлд түүнийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 53 гишүүний 48 нь буюу 90.6 хувь нь дэмжив.

Ингэснээр Хошууч генерал А.Ганбат Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдлоо.