А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох эсэхийг хэлэлцэж байна

Б.Баясгалан
03 сарын 22, 2019

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оруулж,  Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудлыг эхэнд нь хэлэлцэх санал гаргалаа. Тус саналын дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэвжив.

Тиймээс үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Тус албан тушаалд Хошууч генерал Аюушийн Ганбатыг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд чуулганы хуралдаанд танилцууллаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.