Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
10 сарын 09, 2024
Хиймэл оюун ухааны салбарын суурийг тавьсан Жеффри Хинтон, Жон Хопфилд нар физикийн шинжлэх ухааны салбарт Нобелийн шагнал хүртлээ.
“Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэгддэг Жеффри Хинтон энэ жил 76 настай. Тэрээр 2013 оноос "Гүүгл"-д ажиллаж байгаад өнгөрсөн жилээс тус компаниас гарчээ. Одоогоор Канадын Торонтогийн их сургуулийн профессороор ажиллаж байгаа юм.
Жон Хопфилдын тухайд АНУ-ын Принстоны их сургуулийн профессор бөгөөд өдгөө 91 нас хүрч байна.
Эрдэмтэд компьютерт өгөгдөл үүсгэж, өөрийгөө сургаж хөгжүүлдэг “Машины оюун” /Machine learning/-ы чиглэлд шинэ нээлт хийжээ. Тодруулбал, Хопфилд мэдээллийг хадгалах, сэргээх боломжтой санах ойг бүтээсэн бол Хинтон өгөгдөл дэх мэдээллийг бие даан олж, дүн шинжилгээ хийх шинэ аргыг нээсэн байна.
ФИЗИКИЙН ШИНЖЛЭХ УХААН ХЭРХЭН AI-ТАЙ ХОЛБОГДОЖ БАЙНА ВЭ?
2024 оны Нобелийн шагналтай холбоотой хүмүүсийг гайхшруулж буй зүйл нь физикийн салбар дахь Нобелийн шагналыг AI-ийн төлөөлөгчид авч буй явдал юм. Тэгвэл энэ салбарт “Машины оюун” чухал байр суурь эзэлдэг гэдгийг Нобелийн шагналын хорооноос онцолсон байна.
Тухайлбал, Профессор Жон Хопфилийн хийсэн нээлт нь атомын эргэлтээс үүдэлтэй бүтцийн шинж чанарыг тодорхойлдог физикийг ашигладаг байна. Тодруулбал, тархи хэрхэн аливаа зүйлийг санахыг оролддогтой төстэй аргаар бүрэн бус өгөгдлийг ашиглан ижил төстэй мэдээллийг боловсруулах боломжтой сүлжээг бүтээжээ.
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар физикийн салбарт хийсэн нээлтүүдээс дурдвал:
Түүнчлэн шинэ уургийн бүтцийг таамаглаж, мэдээлэл боловсруулах нь физик, анагаах ухааны салбарт чухал хэрэглэгдэхүүн болоод байгаа юм.
Сонирхуулахад, Нобелийн шагналийн эздэд 11 сая швед крон буюу 1 сая гаруй доллар дагалддаг байна.
Эх сурвалж: nobelprize.org
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.