Бид ихэвчлэн жижиг зүйлд санаа зовж, бүтэлгүйтхээс айдаг. Би хийж чадахгүй бол яах вэ? Би шалгалтандаа унавал яах вэ? Би таалагдахгүй бол яах вэ? Эдгээр эргэлзээ нь сөрөг үр дагавар дагуулдаг бөгөөд амьдралаас таашаал авч, зорилгодоо хүрхэд садаа болдог. Гэсэн хэдий ч үүнд гарц бий.
Айдас түгшүүрийг даван туулж, сэтгэлийн амар амгаланг яаж олох вэ?
Азаар дахин тайван байдлыг олж, өөртөө итгэлтэй байх маш олон арга бий. Айдас, түгшүүрийн мэдрэмжийг даван туулхад тус болох доорх аргууд сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хамгийн үр дүнтэйн юм. Бидний зөвлөгөөг дагаснаар та өөрийн сэтгэлийн амар амгаланг олж чадна.
#1. Гүнзгий амьсгал.
Сэтгэл зүйчид санаа зовж байгаа бол амьсгалхыг санал болгодог. Гүнзгий амьсгалах нь биеийг суллаж, айдас түгшүүрийг багасгаж өгдөг. Гүнзгий амьсгалах үед парасматик мэдрэлийн систем идэвхижиж, бие махбодь түгшүүрт байдлаас тайван байдалруу шилждэг.
#2. Түгшүүрт байдлыг хүлээн зөвшөөр.
Түгшүүрт байдал, түгшэх мэдрэмж нь хүний мэдэрдэг бусад мэдрэмжүүдтэй адил зүгээр нэг мэдрэмж юм. Үүнийг хүлээн зөвшөрснөөр та түгшүүр байдлыг тайвнаар, хэвийн зүйл мэт хүлээн авна.Гэхдээ та үргэлж түгшүүрт амьдралтай эвлэрч, амьдрах ёстой гэсэн үг биш. Харин эсэргээрээ та түгшүүрт байдалд сөрөг зүйл гэдгээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй.
#3. Тархи тантай тоглож байна гэдгийг ойлгох.
Зарим үед тархи биднийг хуурч, зарим үед байдал байгаагаас илүү хүнд харагддаг. Жишээлбэл, дээд зэргийн айдас мэдэрч буй хүн өөрийгөө зүрхний шигдээсээр нас барч байна гэж боддог. Алдарт сэтгэцийн эмч Келли Хайлэнд оюутан байхдаа эмнэлэгт дадлага хийж байхын үед гарсан нэгэн үйл явдлыг ярьжээ. «Зүрхний шигдээс болж буй өвчтөнд нэгэн туршлагатай эмч маш тайван очоод та үхэхгүй, бүх зүйл сайхан болно, таны тархи зүгээр л таныг хуурч байна гэж хэлжээ. Удалгүй өвчтөн тайвширч, бүх зүйл сайхан болсон байна». Үүнээс хойш Хайлэнд эмч энэ аргыг үргэлж хэрэглэдэг болсон байна.
#3. Өөрийн бодлыг хяна.
Хүн айдас, түгшүүр мэдрэх үед бодол санаа нь будилж, байгаа байдлаас өөрөөр сэтгэж эхэлдэг. Бид муу зүйл болж болзошгүй хэмээн бодсоор айдас улам нэмэгддэг. Гэвч ихэнх тохиолдолд бидний зохиосон үйл явдал бодит биш байдаг.
Та өөрийгөө найзынхаа хурим дээр үг хэлэх гэж байна гээд төсөөлөөд үз. Өөрийг тань хэлнэ гэж хэлсэн үеэс эхлэн та «Үгүй ээ!», «Яаанаа!» гэж бодож эхэлдэг. Гэвч айж сандаржч, түгшиж эхэлхээс өмнө үүнд огт аймшигт зүйл байхгүй гэдгийг ойлгож бод. Та итгэлтэй хэлж чадахгүй ч бай, та энэ хурим дээр хүрэлцэн ирсэн ихэнх хүмүүсийг танихгүй, дахин харахгүй.
#4. Визуализаци буюу дүрслэл.
Тайвшруулах визуализаци айдас, түгшүүрийг даван туулах хамгийн үр дүнтэй арга. Хүний сэтгэл хөдлөл, бодол санаа ихэнхидээ мэдээллээр дүүрэн байдаг. Бид ямар нэгэн зүйлийн талаар нэг бол сайнаар нэг бол муугаар боддог. Харин эдгээр нь зөвхөн айдасыг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох эерэг аргааг төсөөлж, сэтгэ. Та төсөөлж, дүрслээд үз. Үүний дараа та бидний оюун санаа тайвширч, бодол санаа гэгээлэг болж буйг мэдэрнэ.
#5. Өөрийгөө шүүмжилхээ боль.
Айдсыг даван туулах бас нэг арга бол тусгай картууд ашиглах юм. Карт нь дээр «Би өөрийгөө ойлгохын тулд өөрийн бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл, гадаад ертөнцийг хүлээж авах байдлыг хянаж байна» гэж бич. Олон карт ашиглавал илүү үр дүнтэй. Та тольны ойролцоо, гал тогоонд, угаалгын өрөөнд гээд нүдэнд харагдах газруудад байршуулна.
Энэ төрлийн арга танд гайхалтай үр дүн авчрах юм. Та өөрйигөө эерэг мэдрэхүйд тохируулж байна гэсэн үг.
#6. Эерэгээр сэтгэж эхэл.
Түгшүүрт байдал гэдэг бол бидний тархи сөрөг бодлоор дүүрэн байгаа бөгөөд бид үргэлж дотроо өөрөө өөртэйгөө ярилцаж байна гэсэн үг. Тиймээс өөрийн бодлыг хянахыг хичээ. Сөрөг хандлагуудыг даван туулхын тулд эерэгээр сэтгэж эхэл.
#7. Өнөөдрөөр амьдар.
Хүмүүс ихэнхидээ ирээдүйд, ойрын үед болох зүйлсд айж сандардаг. Гэтэл тэд яг одоо, өнөөдөр амьдарч байна гэдгээ мартаж орхидог бөгөөд яг одоо тэдний эргэн тойронд юу болж байгааг анзаардаггүй.
Тиймээс сэтгэл зүйчдийн зөвөлгөөг сонсож гүнзгий амьсгалаж, яг одоо болж буй зүйлсд анхаарлаа хандуул.
#8. Дадал, дасал болсон зүйлсээ үргэлжлүүлж хий.
Айдас, түгшүүр таныг хийж буй зүйлсээс сатааруулж огт болохгүй. Өөрийн хийж буй зүйлээ хойш тавьж, хэцүү байгаа гэдэгтээ сэтгэлээр унаж суух цаг танд байхгүй. Дасал болсон амьдралаараа үргэжлүүлэн амьдрах хэрэгтэй.
Хэрэв кино үзэх гэж байсан бол, хувцасаа хими цэвэрлэгээнд өгөх гэж байсан бол хий. Өөрийн төлөвлөгөөгөө өөрчилөх хэрэггүй. Тэгэх тусам та айдасыг улам нэмэгдүүлнэ.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.160.214] ・ 2025.11.17 Хариулах
Би их гутралд орж өөрийгөө хороох үйлдэл хийж байсан одоо тэрнээс их айх юм
Зочин [103.57.94.190] ・ 2021.05.23 Хариулах
Сандрахаараа ээрэх. Гацахыг яаж болиулах вэ ерөн гацахыг яаж арилгах вэ
Зочин [66.181.161.123] ・ 2021.12.12 Хариулах
Би сандархаараа яг тэгдэг, энэ бүх зүйлийг нураадаг шүү эртхэн засаарай амжилт чаднаа
Зочин [64.119.25.13] ・ 2021.03.11 Хариулах
Би өвдөхүй гэхээс айж байна
Зочин [182.211.166.209] ・ 2020.01.29 Хариулах
Mash ih bayrlaa
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Амьдрал
Хэзээ ч уйтгар гуниг, стрессийг мэдрэхгүй
・ 04 сарын 08, 2022
Амьдрал
Амжилтанд хүрэхийн тулд айдас түгшүүрээ хэрхэн даван туулах вэ?
Х.Оргил ・ 06 сарын 21, 2018
Нийгэм
Судалгаа: Эмэгтэйчүүд нохойтойгоо хамт унтах үедээ илүү чанартай нойр авдаг
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 02 сарын 27, 2026
Амьдрал
Үсээ угаахад гаргадаг нийтлэг 5 алдаа
Б.Анхилам ・ 03 сарын 30, 2021
Амьдрал
Загвар: Энэ улирлын 9 тренд
Б.Анхилам ・ 04 сарын 01, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.