Саруулын Ариунжаргал
04 сарын 08, 2022
“Аз жаргалын гормон” эсвэл дофамины (допамин) тусламжтайгаар тархи биднийг ямар нэгэн үйлдэлд шагнаж нэг бол дараагийн алхамуудыг хийхэд түлхэц өгдөг бодис юм. Энэ нь бидний анхаарлаа төвлөрүүлж, үр дүнд хүрдэг хамгийн том шалтгаан юм хэмээн Daily Informator бичиж байна.
Та дофаминыг эм эсвэл хүнснээс авах боломжгүй. Учир нь үүнийг зөвхөн тархи болон бөөрний булчирхайн тархины бодис үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч та цаашид түүнд анхаарлаа төвлөрүүлж, үр бүтээлтэй ажиллахад туслах боломжтой.
Үүний тулд та дараах зүйлсийг хийх хэрэгтэй:
Өөрөө өөртөө ямарваа нэгэн шинэ зүйлийг нээх
Хүн шинэ, сэтгэл хөдөлгөм зүйлийг олж мэдсэн үед домафин үйлдвэрлэгддэг. Бидний өвөг дээдэс амьтдыг сургаж эсвэл өмнө нь мэддэггүй байсан үр жимсийг илрүүлснээр “домафины аз жаргалыг” мэдэрдэг байсан байх.
Интернетболшинэмэдээмэдээлэл, зураг, бичлэгийнэрднэсийнсан. Домафиныг шинэ сонирхолтой, хэрэгтэй текст, видео сувгийн тусламжтайгаар нэмэгдүүлж болно.
Өдөр тутамд жижиг даалгаваруудын жагсаалт гаргах
Таныг ямарваа нэгэн жижиг даалгавар биелүүлж дуусах үед мөн домафин ялгаруулдаг. Үүний тулд том ажлыг жижиг, жижиг хувааж гүйцэтгэх хэрэгтэй.
Юуны тулд жагсаалт хэрэгтэй вэ? Юу ч орхигдуулж, мартахгүйн тулд. Хүн гаргасан жагсаалтынхаа биелэлтүүдийг шалгаж тэмдэглэх үедээ таашаал авдаг байна.
Хөгжим сонсох
Таныг дуртай дуугаа сонсож байх үедээ тархи энэхүү үйлдэлд хариу үзүүлж домафин ялгаруулдаг. Мөн дуртай дуугаа сонсох гэж хүлээж байх үед домафины хэмжээ ихэсдэг гэж судлаачид үзжээ.
Тирозины хэмжээг нэмэх
Тирозинболдомафиныхувьднэгэнхүчинзүйлюм. Тиймээсүүнийгөөртхангалттайбайгааэсэхийгшалгаарай. Тирозин агуулдаг түгээмэл бүтээгдэхүүнүүдийг хэлье:
Энэ нэршлийг бичхэд, хэлэхэд хэцүү байдаг. Хэрэв энэ нэршил танд хэрэг болохгүй байвал илүү сайн. Энэ бодис нь хортой. Хэрэв таны биед хэт их липополисахарид агуулж байвал таны дархлааны систем суларсан байна. Үүнээс гадна энэ хортой бодис нь домафин үүсгэх үйл явцыг удаашруулдаг.
Түүнийг биеэс гаргах хамгийн хялбар аргууд:
Дасгал хөдөлгөөн хүний биед маш их хэрэгтэй байдаг. Үүнээс гадна дасгал хийснээр таны сэтгэлийн хямралтай, зовлонтой байх үеийг даван туулахад тусалдаг. Харин дасгал хөдөлгөөн хийж байх үед таны тархи «аз жаргалын гормон» болох серотонин, эндофин, домафиныг гаргадаг.
Ямаг нэгэн цогц дасгал хөдөлгөөн хийх гээд хайгаад байх хэрэгггүй. Та зүгээр л шатаар өгсөж, гадуур алхах эсвэл зүгээр л нохойгоо салхилуулахад хангалттай.
Хуанли дээр тэмждэглэл хийх
Хуанли дээрх «зөв тэмдэглэгээ» нь таныг хэдэн удаа ямарваа нэгэн зүйлд хүрсэн гэдгийг сануулах сануулга юм. Тоглоомны хувьд бол зүгээр л зөв тэмдэглэгээг тэмдэглэдэг зүйл. Гэхдээ та үүнийг өдөр тутмын амьдралдаа болон домафиныг нэмэгдүүлэхэд ашиглаж болно.
Энэ нь таны хийх ёстой зүйлийн жагсаалттай адил домафиныг ялгаруулна.
Домафины хэмжээг ихэсгэдэг нэмэлт бодисууд хэрэглэ
Фитнессийн дасгалаар ярьвал, та тархиа домафинаар шахаж чадахгүй ч таны тархи домафиныг ихээр үйлдвэрлэхэд туслах нэмэлт бодисууд хэрэглэж болно. Эдгээрийн заримаас нь хүргэвэл:
Та ямарваа нэгэн зүйл хийхдээ өөрийгөө бүрэн дайчилж, бүрэн төвлөрсөн байдаг гэдгээ анзаарч байсан уу? Та юуг ч хийж чадна гэж санагдаж байна уу? Тэгвэл энэ байдлын домафин үүсгэдэг.
Та зураг зурж, зураг дарж, дуулж юу хүссэн зүйлээ хийж болно. Үүний хажуугаар та «аз жаргалын гормоныг» авч байх болно.
Бясалгал хийх
Заримдаа ямарваа нэгэн зүйл хийх хамгийн шилдэг арга бол юу ч хийхгүй байх. Та бие бялдарын хувьд юу ч хийхгүй байж болно, харин эцэст нь хамгийн чухал зүйлийн тухай бодох. Та бясалгал хийж байна уу? залбирч байна уу? өөрөө өөртөө дүгнэлт өгж байна уу? хамаагүй эдгээр бүх зүйлс домафины хэмжээг нэмэгдүүлдэг.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.121.66] ・ 2022.04.14 Хариулах
юун домафин бээ энэ чинь Дофамин яриаагүй юм уу