Айдас түгшүүрийг даван туулах амархан арга

Х.Оргил
11 сарын 11, 2020

Бид ихэвчлэн жижиг зүйлд санаа зовж, бүтэлгүйтхээс айдаг. Би хийж чадахгүй бол яах вэ? Би шалгалтандаа унавал яах вэ? Би таалагдахгүй бол яах вэ? Эдгээр эргэлзээ нь сөрөг үр дагавар дагуулдаг бөгөөд амьдралаас таашаал авч, зорилгодоо хүрхэд садаа болдог. Гэсэн хэдий ч үүнд гарц бий.


Айдас түгшүүрийг даван туулж, сэтгэлийн амар амгаланг яаж олох вэ?

Азаар дахин тайван байдлыг олж, өөртөө итгэлтэй байх маш олон арга бий. Айдас, түгшүүрийн мэдрэмжийг даван туулхад тус болох доорх аргууд сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хамгийн үр дүнтэйн юм. Бидний зөвлөгөөг дагаснаар та өөрийн сэтгэлийн амар амгаланг олж чадна.


#1. Гүнзгий амьсгал

Эхлээд гүнзгий амьсгаа ав. Гүнзгий амьсгалах нь биеийг суллаж, айдас түгшүүрийг багасгаж өгдөг. Гүнзгий амьсгалах үед парасматик мэдрэлийн систем идэвхижиж, бие махбодь түгшүүрт байдлаас тайван байдал руу шилждэг. 


#2. Түгшүүрт байдлыг хүлээн зөвшөөр

Түгшүүрт байдал, түгшэх мэдрэмжийг тайвнаар, хэвийн зүйл мэт хүлээн ав. Энэ бол үргэлж түгшүүрт амьдралтай эвлэрч, амьдрах ёстой гэсэн үг биш. Харин эсэргээрээ та түгшүүрт байдалд сөрөг зүйл гэдгээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй.


#3. Тархи тантай тоглож байна гэдгийг ойлгох

Зарим үед тархи биднийг хуурч, зарим үед байдал байгаагаас илүү хүнд харагддаг. Жишээлбэл, дээд зэргийн айдас мэдэрч буй хүн өөрийгөө зүрхний шигдээсээр нас барч байна гэж боддог. Алдарт сэтгэцийн эмч Келли Хайлэнд оюутан байхдаа эмнэлэгт дадлага хийж байхын үед гарсан нэгэн үйл явдлыг ярьжээ. «Зүрхний шигдээс болж буй өвчтөнд нэгэн туршлагатай эмч маш тайван очоод та үхэхгүй, бүх зүйл сайхан болно, таны тархи зүгээр л таныг хуурч байна гэж хэлжээ. Удалгүй өвчтөн тайвширч, бүх зүйл сайхан болсон байна». Үүнээс хойш Хайлэнд эмч энэ аргыг үргэлж хэрэглэдэг болсон байна.


#3. Өөрийн бодлыг хяна

Хүн айдас, түгшүүр мэдрэх үед бодол санаа нь будилж, байгаа байдлаас өөрөөр сэтгэж эхэлдэг. Бид муу зүйл болж болзошгүй хэмээн бодсоор айдас улам нэмэгддэг. Гэвч ихэнх тохиолдолд бидний зохиосон үйл явдал бодит биш байдаг.

Та өөрийгөө найзынхаа хурим дээр үг хэлэх гэж байна гээд төсөөлөөд үз. Өөрийг тань хэлнэ гэж хэлсэн үеэс эхлэн та «Үгүй ээ!», «Яана аа!» гэж бодож эхэлдэг. Гэвч айж сандарч, түгшиж эхэлхээс өмнө үүнд огт аймшигт зүйл байхгүй гэдгийг ойлгож бод. Та итгэлтэй хэлж чадахгүй ч бай, та энэ хурим дээр хүрэлцэн ирсэн ихэнх хүмүүсийг танихгүй, дахин харахгүй. 


#4. Визуализаци буюу дүрслэл

Тайвшруулах визуализаци айдас, түгшүүрийг даван туулах хамгийн үр дүнтэй арга. Хүний сэтгэл хөдлөл, бодол санаа ихэнхидээ мэдээллээр дүүрэн байдаг. Бид ямар нэгэн зүйлийн талаар нэг бол сайнаар нэг бол муугаар боддог. Харин эдгээр нь зөвхөн айдсыг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох эерэг аргаар төсөөлж, сэтгэ. Төсөөлж, дүрслээд үз. Үүний дараа оюун санаа тайвширч, бодол санаа гэгээлэг болж буйг мэдэрнэ.


#5. Өөрийгөө шүүмжилхээ боль.

Айдсыг даван туулах бас нэг арга бол тусгай картууд ашиглах юм. Карт нь дээр «Би өөрийгөө ойлгохын тулд өөрийн бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл, гадаад ертөнцийг хүлээж авах байдлыг хянаж байна» гэж бич. Олон карт ашиглавал илүү үр дүнтэй. Та тольны ойролцоо, гал тогоонд, угаалгын өрөөнд гээд нүдэнд харагдах газруудад байршуулна. 

Энэ төрлийн арга танд гайхалтай үр дүн авчрах юм. Та өөриЙгөө эерэг мэдрэхүйд тохируулж байна гэсэн үг.


#6. Эерэгээр сэтгэж эхэл

Түгшүүрт байдал гэдэг бол бидний тархи сөрөг бодлоор дүүрэн байгаа бөгөөд бид үргэлж дотроо өөрөө өөртэйгөө ярилцаж байна гэсэн үг. Тиймээс өөрийн бодлыг хянахыг хичээ. Сөрөг хандлагуудыг даван туулахын тулд эерэгээр сэтгэж эхэл.


#7. Өнөөдрөөр амьдар

Хүмүүс ихэнхдээ ирээдүйд, ойрын үед болох зүйлсд айж сандардаг. Гэтэл тэд яг одоо, өнөөдөр амьдарч байна гэдгээ мартаж орхидог бөгөөд яг одоо тэдний эргэн тойронд юу болж байгааг анзаардаггүй.

Тиймээс сэтгэл зүйчдийн зөвөлгөөг сонсож гүнзгий амьсгалаж, яг одоо болж буй зүйлсд анхаарлаа хандуул. 


#8. Дадал, дасал болсон зүйлсээ үргэлжлүүлж хий

Айдас, түгшүүр таныг хийж буй зүйлсээс сатааруулж огт болохгүй. Өөрийн хийж буй зүйлээ хойш тавьж, хэцүү байгаа гэдэгтээ сэтгэлээр унаж суух цаг танд байхгүй. Дасал болсон амьдралаараа үргэжлүүлэн амьдрах хэрэгтэй.

Хэрэв кино үзэх гэж байсан бол, хувцасаа хими цэвэрлэгээнд өгөх гэж байсан бол хий. Өөрийн төлөвлөгөөгөө өөрчилөх хэрэггүй. Тэгэх тусам та айдсыг улам нэмэгдүүлнэ.

Холбоотой сэдвүүд

сэтгэлзүй сэтгэлзүйч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.