"Багшийн цалинг нэмүүлэх түр хороо", БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарын хамтарсан уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтаар багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэж хоёр удаа сануулах ажил хаясан өдрүүдийн цалинг нь нөхөн олгохоор болсон байна. Мөн холбогдох яамдууд, болон МҮЭХ-ны хамтарсан ажлын хэсэг багшийн цалин хөлсний асуудлыг энэ долоо хоногт багтаан эцэслэн шйидвэрлэхээр тохиролцжээ.