Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргадаг ажил олгогч шилдэг 500 компанийн жагсаалтыг “Google” корпорацийн охин компани болох “Alphabet” тэргүүлжээ. 

Хөдөлмөр эрхлэхэд хамгийн таатай компаниудын жагсаалтын хоёрдугаарт, “Microsoft” орсон бол гуравдугаарт “Apple” корпораци бичигджээ. 

Дээрх жагсаалтыг гаргахдаа янз бүрийн компаниудын 430 мянга гаруй ажилтны анкетад судалгаа хийсэн байна. Ажилтны анкетад ажил олгогчоо үнэлсэн, асуултуудад хариулсан, найз нөхөд, хамаатан садандаа өөрийн ажиллаж буй компанид хөдөлмөр эрхлэхийг санал болгосон эсэхийг дурдсан байдаг аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг