А.Хаянхярваа засч тохижуулсан өрөөнүүдийг хүлээлгэн өглөө

Л.Баяржаргал
10 сарын 27, 2017

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эрэгтэй дотуур байрны 2 танхимыг өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулжээ.

Засч тохижуулсан Амралт чөлөөт цагийн танхим, сургалт хүмүүжлийн танхимуудыг өнөөдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дэд дарга А.Хаянхярваа 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханд хүлээлгэн өглөө. 

29 дүгээр тусгай сургууль нь 21 аймаг 339 сумаас ирсэн сонгсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч, хүмүүжиж амьдардаг. Тус сургууийн эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дотуур байрууд нь 1987 онд ашиглалтад орсноос хойш 30 гаруй жил засвар үйлчилгээ хийгдээгүй байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.