Архив албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ

“eDOC" систем нь нийслэлийн нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа байгууллагын төрийн албан хаагчид өдөр тутмын баримт бичиг боловсруулах, байгууллагуудын хооронд албан бичиг солилцох, хадгалах, архивлах үйл ажиллагаанд хэрэглэн цаг хугацааг хэмнэж, албан бичгийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжийг бий болгож байна. Мөн шуудан болон бичиг хэргийн зардлыг бууруулан Төрийн архивын мэдээллийн санг шинэчлэн баяжуулж, статистик тоон мэдээлэл, судалгаанд тулгуурлан үйл ажиллагаагаа зөв төлөвлөх, бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх, үйлчилгээгээ боловсронгуй болгох нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж байна..

“eDOC" системийн гар утсанд зориулсан хувилбар нь тухайн албан тушаалтан зөвхөн өөрт хамаарах үйлдлүүдийг хийх боломжтой юм. Үүнд :

  • Ирсэн бичиг
  • Бичгийн жагсаалт харах
  • Бичгийн дэлгэрэнгүйг унших
  • Бичигт хавсаргасан файл унших
  • Бичгийг шилжүүлэх, шийдвэрлэх, буцаах
  • Явуулсан бичиг
  • Бичгийг унших
  • Бичигт хавсаргасан файл унших