Та ядраад юу ч хийхийг хүсэхгүй байна уу? Тэгвэл бид танд ядаргааг тайлж, сэргэг байхад тус болох үр дүнтэй 10 аргыг танилцуулж байна.


#1. Электрон хэрэгсэл бага хэрэглэж, интернетээс хол байх.

Дэлхий дээр ойролцоогоор 20 сая хүн ядаргаанд орсон байдаг бөгөөд хамгийн ихээр ядрааж, туульдуулж, сульдуулдаг зүйл бол электрон хэрэгсэл юм. Тиймээс цахим ертөнцөд цагийг бага өнгрөөж, унтахаас 2-3 цагийн өмнө бүхий л электрон хэрэгсэлээ унтраах ёстой гэжээ.


#2. Сэргэх хэрэгтэй бол усанд ор.

Сэргэхийг хүсэж байгаа бол хүйтэн эсвэл бүлээн усанд орох нь зохистой. Өглөө эсвэл орой орж болно. Гэхдээ унтахын өмнө огт орж болохгүй.


#3. Энергетикийн цэгүүдийг ажиллуулах.

Ядаргаа тайлахад хамгийн тохиромжтой зүйл бол бариа юм. Оройд өөртөө 2-3 минут нэг цэгэн дээр дарж массаж хийж өөрийгөө амрааж байх боломжтой. Нэг бол хаа нэгтээ тай массаж, япон массаж зэрэгт хамрагдаж байх нь таны алжаалыг гайхалтай тайлж өгөх юм.


#4. Поливитамин уух.

Байнгын ядраж, сульдах мэдрэмж төрөөд байгаа бол витамины дутагдалд орсон байж болзошгүй. Ялангуяа А, В, Е витамин, төмөр, йод, магний, цайр, селени дутагдсан байдаг. Мөн эрдэмтэдийн үзэж буйгаар уураг дутагдсан хүмүүс дороо ядардаг гэжээ.


#5. Какао ууж, хар шоколад идээрэй.

«Аз жаргалын гормон» дутагдахад дороо ядарч, депрессит автдаг. Какаонд сэргээх кофеин, теобромин агуулагддаг бол шоколаданд бидний бие махбодийг сэргээх глюкоз агуулагддаг байна. 


#6. Инсулиныг хянах.

Өлөн ходоодон дээрээ идсэн амттан түр хугацаанд эрч хүч өгдөг боловч 20-30 минутын дараа ядрах, сульдах мэдрэмж төрүүлдэг байна. Огцом сахарын хэмжээ нэмэгдэх нь инсулины эрчимтэй үйлдвэрлэхэд хүргэдэг бөгөөд нүүрс ус түргэн шингэж, сахарын хэмжээ огцом буурхын хажуугаар бидний эрч хүч хамт буурдаг байна. 


#7. Бие махбодийг бүү хүчирхийл.

Бие махбодийн биоритмтэй зохицож амьдрах хэрэгтэй. Хэрэв бие махбодид нөхөн сэргэхэд 8-9 цаг хэрэгтэй бол түүнийг бүү хүчил. Нойронд хэмнэлт хийх хэрэггүй. Унтаж амарч, нойроо авч чадахгүй бол ядрахаас зугтах боломжгүй юм.


#8. Эвшээхийг зогсоох хэрэггүй.

Эвшээхийг хүсэж байгаа бол эвшээ. Энэ нь танд ашигтай юм. Эрдэмтдийн үзэж буйгаар эвшээх нь бие махбодид дотоод стрессийг тайлахад тус болдог гэжээ.


#9. Бүтэн цээжээр амьсгал, агаарт гар.

Тархины эсүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсноор бид ядаргаанд ордог. Тиймээс аль болох амьсгалаа бүтэн авч, агаар салхи, байгальд ойр ойр гарч байх хэрэгтэй.


#10. Фитнесд явах.

Бассейнд явж, өглөөд гүйж, дасгал хөдөлгөөн хийсний дараа та ядрасанаа огт мэдрэхгүй. Үүний хажуугаар стрессийн гормон болох кортизол, грелин үйлдвэрлэх нь багасах юм.