Амиа алдсан сэтгүүлч Ж.Хашоггийн хүүхдүүдэд үл хөдлөх хөрөнгө олгоно

ВАШИНГТОН/The Washington Post/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн хүүхдүүд тус улсын эрх баригчдаас нөхөн төлбөр хэлбэрээр үл хөдлөх хөрөнгө, мөнгө авахаар болжээ.

Сэтгүүлч Жамаль Хашогги 2018 оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар очсоныхоо дараа сураггүй болсон юм. Хожим нь мэдээлснээр, ерөнхий консулын газрын ажилтнуудтай маргалдсаны улмаас тэрбээр амиа алдсан гэдгийг Саудын Арабын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн юм. 

Саудын Араб сэтгүүлчийн амийг хөнөөсөн явдалтай холбоотой асуудлаар олон нийтэд мэдэгдэл гаргах явдлыг тогтоон барих зорилгоор Хашоггийн гэр бүлийн гишүүдтэй урт хугацааны гэрээ байгуулахад хүчин чармайлт тавих хүрээнд ийм төлбөр олгоно хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.  

Түүнчлэн хэргийн учрыг олох яриа хэлэлцээний хүрээнд Саудын Арабын эрх баригчид Хашоггийн хоёр хүү, хоёр охинд хэдэн арван сая ам.долларын нэмэлт төлбөр олгож магадгүй байгаа аж.  Байгуулж магадгүй байгаа хэлэлцээрийн нөхцөлд дурдсанаар, цаазын ял оногдуулж магадгүй байгаа Саудын Арабын өндөр дээд тушаалын хүмүүст Жамаль Хашоггийн хүүхдүүд өршөөл үзүүлэхийг хүсвэл тэдэнд ихээхэн хэмжээний мөнгө олгож магадгүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

сэтгүүлч хашогги

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.