Economist Intelligence Unit (EIU) судалгааны байгууллага жил бүр дэлхийн амьдрах чадварын индекс буюу амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтыг гаргадаг билээ. EIU нь улс төрийн тогтвортой байдал, соёл, байгаль орчин, боловсрол, дэд бүтэц зэрэг хэд хэдэн шалгуураар хот бүрт 1-ээс 100 хүртэлх оноо өгдөг аж.

Жагсаалтыг голдуу Австрали, Шинэ Зеланд, баруун Европын хотууд тэргүүлдэг. Өнгөрсөн жил Шинэ Зеланд улс уг жагсаалтыг тэргүүлж байсан билээ.

Тэгвэл энэ жилийн жагсаалтад геополитикийн үймээн самуун нөлөөлж, Орос болон Зүүн Европын зарим нэг хотууд хасагджээ. Тухайлбал Украины нийслэл Киев хотыг жагсаалтаас бүрмөсөн хассан байна.

Ингээд эхний 10 байранд орсон хотын жагсаалтыг танилцуулъя 

1. Австрийн нийслэл Вена хот

Австрийн нийслэл, хамгийн олон хүн амтай хот Вена нь 2021 онд 12 дугаар байрт бичигдэж байсан юм. Тус хот 2018, 2019 онд тэргүүн байрыг эзэлж байсан удаатай.

2. Данийн нийслэл Копенгаген

Өнгөрсөн жил Данийн нийслэл жагсаалтын 15 дугаарт бичигдэж байжээ. Энэ жил дэлхийн хотуудын тогтвортой байдал, боловсрол, дэд бүтцээрээ 100 оноо авч удаалав.

3. Швейцарийн хамгийн том хот Цюрих

Цюрих нь 1,83 сая хүн амтай. Тус хот нь Цюрих нуурын хойд үзүүрт оршдог бөгөөд төмөр зам, нисэх онгоц болон зам тээврийн төв билээ

4. Канадын гурав дахь том хот Калгари

Канадын Альберта мужийн хамгийн том хот Цюрих өнгөрсөн жилээс эхлэн COVID-ийн хязгаарлалтыг хөнгөвчлөх замаар 15 байраар урагшилсан байна.

Калгари өвлийн спорт, эко-жуулчлалаар ихэд алдаршсан бөгөөд хотын ойролцоо томоохон уулын амралтын баазууд олонтой.

5. Канадын Ванкувер

Ванкувер нь Канадын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй, хүн ам шигүү суурьшсан, угсаатны болон хэл шинжлэлийн хувьд ялгаатай хотуудын нэг юм. Энэ бол далайн боомт хот эх газарт байрладаг Британийн Колумб бүх талаараа уулсаар хүрээлэгдсэн байдаг. Энэ бол бүх оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулах боломжтой дэлхийн хамгийн шилдэг хотуудын нэг бөгөөд ихэнх нь англи хэлээр ярьдаггүй, хэзээ нэгэн цагт тус хотод шилжин суурьшсан цөөнх юм.

6.Швейцарын Женев хот

Франц хэлийг түлхүү хэрэглэдэг хот бөгөөд дэлхийн дипломат харилцааны төв юм. Энд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Улаан Загалмайн агентлагуудын төв байр зэрэг олон улсын байгууллагууд олноор байрладаг. Олон улсад Женевийн конвенцуудаар нь сайн мэднэ. Амьдрахад хамгийн тааламжтай хотуудын нэгд тооцогддог.

7. Германы Франкфурт хот

Энэ хот нь Франкфурт-Райн-Майн нутгийн төв хот. 

8.Канадын Торонто хот

Калгари, Вакувер нарын нэгэн адил Торонто нь түүхэндээ EIU-ийн жагсаалтад маш сайн явж, олон жил дараалан шилдэг 10 байрыг эзэлжээ. Хэдийгээр 2021 онд буурсан ч энэ жил 95.4 гэсэн индексийн оноотойгоор дахин жагсаалтад орсон байна.

9. Нидерландын Амстердам хот

Нидерландын нийслэл өнгөрсөн жилээс хойш томоохон үсрэлт хийж, COVID-ийн хязгаарлалтыг хөнгөвчилсний дараа соёлын дурсгалт газруудаа дахин нээжээ. 2021 онд энэ жагсаалтын 30 дугаарт бичигдэж байв.

 

10. Японы Осака хот

Японы томоохон хотын нэг. 9 сая гаруй оршин суугчтай дэлхийн 10 дахь том хот суурин газар. 

Тогтвортой байдал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 100 оноо авсан ч соёл, байгаль орчны чиглэлээр 83.1 оноо авснаар энэ жил 10 дугаарт бичигдсэн байна. 

Эх сурвалж: fortune.com