Peak.mn
12 сарын 05, 2022
Нэрт сэтгэл судлаач Дейл Карнеги "Чи хэн бэ эсвэл чи юутай вэ гэдгээс аз жаргал хамаарахгүй, харин чи юу бодож байгаагаас аз жаргал хамаарна" гэж хэлсэн байдаг.
Харвардын их сургуулийн 1939-1945 оны хичээлийн жилд суралцаж байсан 268 эрэгтэй оюутныг сонгож, ажиллуулсан "Grand study" судалгаанд Бостонд төрсөн 12-16 өсвөр насны 456 хөвгүүнийг хамруулжээ.
Тэднийг тодорхой хугацааны давтамжтайгаар эрүүл мэндийн үзлэгт оруулах, тархины скан хийлгэх, тэднээс асуулга авах, гэр бүл, найз нөхдийн талаарх мэдээллийг авах зэргээр хэдэн мянган хуудас материал бүрдүүлж боловсруулалт хийжээ.
Судалгаанд оролцогчдын зарим нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж, нэг хэсэг нь 80, 90 насалж байна.
42 жилийн судалгааны үр дүнгээр "Амьдралд хамгийн чухал ганц юм бол чиний бусадтай үүсгэсэн харилцаа" гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Түүнээс судалгааныхаа үр дүнг таван үгэнд багтааж хэлээч гэхэд "Аз жаргал бол хайр." гэж хариулсан гэнэ.
Үүнээс үзэхэд хүмүүс хоорондын харилцаа аз жаргалтай байх хамгийн чухал хүчин зүйл гэдэг нь харагдаж байна.
Судалгаанаас харахад бусадтай ойр дотно харилцаатай хүмүүс илүү аз жаргалтай амьдарч, эрүүл урт насалдаг нь батлагджээ.
Энэхүү судалгааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа Харвардын сэтгэл зүйч Роберт Валдингер TedTalks-д тавьсан илтгэлдээ "Энэ 75 жилийн судалгаанаас бидний авсан хамгийн чухал зүйл бол сайн харилцаа биднийг илүү аз жаргалтай бас илүү эрүүл байлгадаг" гэжээ.
/ Эх сурвалж "Сэтгэл судлал" сэтгүүлээс/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.