НӨАТ-ын урамшууллын 2018 оны 7 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 22-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2018 оны 6 дугаар сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.