Өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн Warner Bros-ийн “Joker” кино өмнө нь тухайн сард нээлтээ хийсэн кинонуудын амжилтыг эвджээ. Гэмт хэргийн алиалагч хунтайжийг “Шарталт” киноны найруулагчтай хослуулсны ачаар уг оргилд хүрчээ.

Тодд Филлипсийн ээдрээтэй, гүн харанхуйн түүхийг өгүүлсэн “Joker” нь амралтын өдрүүдэд 93.5 сая долларын орлого олсон нь түүхэн рекордыг эвдсэн байна. Тус киноны гол дүр Жоакин Финикс нь домогт комик номын дүрийг бүтээсэн ба нийт 4.374 дэлгэцэн дээр тоглогдсон нь мөн хамгийн гэсэн рекордыг эвджээ. Кино продакшн нь 60 сая доллараар уг киног бүтээсэн бол амралтын өдрүүдэд энэ зардалаа хялбархан нөхжээ. Гарч болзошгүй хүчирхийллээс сэргийлэн цагдаагийн үйл ажиллагааг кино театруудад идэвхжүүлсэн байна. Венец, Торонтогийн кино фестивалиудаас үүссэн сөрөг цуурхлыг даган киноны рейтингийг тогтоодог “Rotten tomato” сайтад навс унагасан үнэлгээ тогтоосон зэргийг эс харгалзан уг кино нь дээрх рекордыг үзүүлсэн байна.

Киноны түүхэн дэх чухал жишээнүүдтэй харьцуулахад:

  • Нээлтийн 93.5 сая нь өнгөрсөн оны 10 дугаар сарын рекордын эзэн “Venom”-ийн эхний долоо хоногт 80 саяын борлуулалт хийсэн амжилтыг эвджээ.
  • Энэхүү кино нь R үнэлгээтэй киноны хувьд дөрөвдэх том нээлт болж "Matrix Reloaded" (91.7 сая доллар) –аас давжээ.
  • Нээлт нь Warner Bros-ийн оны хамгийн их орлого олсон “It:Chapter two” (91сая доллар)-ыг мөн хол орхижээ.
  • Энэ кино нь 2018 оны “Halloween” (33сая доллар)-ийн аравдугаар сарын нээлтийн эхний өдрийн амжилтыг давсан байна.