Оросын алдарт зохиолч Лев Толстойн "Анна Каренина" роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна. 

Анна Каренина жүжгийн Аннагийн дүрд УДЭТ-ын жүжигчин Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувд сонгогдон ажиллаж байгаа аж.

Бусад дүрүүдийг театрын хамт олон албан ёсоор тун удахгүй зарлах юм.
Драмын театрын урийн санд нэмэгдэж буй энэхүү жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдагва, ерөнхий найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг нар ажиллажээ.Дэлхий даяар сая сая хувиар дахин дахин хэвлэгдэж, олон үндэстний хэлээр орчуулагдсан эмэгтэй гол дүртэй зохиол "Анна Каренина"-гаас өөр байдаггүй.