Б.Баясгалан
10 сарын 03, 2020
Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 15 үзэгдэлт жүжгийн нээлт өнөөдөр буюу 10 дугаар сарын 03-нд Улсын драмын эрдмийн театрт болно.
Тус жүжгийг найруулан тоглох болсон талаараа найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар "Энэ зохиол яагаад алдартай байдаг вэ гэхээр нас насанд өөр өнгөөр харагддагт энэ романы ид шид оршдог. Үүнээс “Анна Каренина” романыг тэр чигтээ амьдралын философи гэж ойлгож болно. Энэ романд 19 дүгээр зууны сүүл үеийн тухай гардаг. Тухайн үеийн нийгмийн араншин өнөөдрийн манай нийгмийн араншинтай яг давхцаж байна.
Тухайлбал, Анна алдартай дуучин, жүжигчин, улс төрч, нийгмийн том зүтгэлтэн биш. Тэр жирийн нэгэн бүсгүй. Түүний амьдрал ер нь хэнд хамаатай юм бэ. Хэнд ч хамаагүй хувь хүний асуудал. Гэтэл үүнийг нийгэм даяараа асуудал болгож, фэйсбүүкийн яриагаар "сэвсээр" байгаад тухайн бүсгүйг амиа хорлох нөхцөлд хүргэсэн.
Би найруулагч хүний хувьд манай нийгэмд байгаа дээрх шиг асуудалд эмзэглээд "Анна Каренина” романыг жүжгийн зохиол, жүжиг болгоод одоо цаг үед хийх нь нэн шаардлагатай юм байна гэж үзсэн. Энэ бүтээл өөрийн гэсэн ухаарал, амьдрах итгэл, өөрийгөө хянах, өөртөө дүгнэлт хийх асуудлыг тавьж чадна гэж би бодож байна" хэмээсэн юм.
“Анна Каренина” жүжгийн үргэлжлэх хугацаа 2 цаг 40 мин бөгөөд тасалбарын үнэ суудлаас хамаарч, 25.000-100.000 төгрөг байна. 10 дугаар сарын 03-24-нийг хүртэл өдөр бүр Улсын драмын эрдмийн театрт тоглоно.
Цахим тасалбар худалдан авах: https://ticket.mn/event/967/
Тус жүжгийн:
Гол дүрд :
II дүрд:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.