peak.mn
01 сарын 15, 2019
Антарктидын мөсний хайлах явц жил ирэх тусам түргэссээр байгаа бөгөөд сүүлийн 40 жилийн хугацаанд зургаа дахин нэмэгдсэнийг АНУ болон Германы эрдэмтэд тогтоожээ.
Америкийн “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн судалгаанд тэмдэглэснээр, 1979-2017 онд хайлсан мөс дэлхийн далайн түвшинг 1.2 сантиметрээр нэмэгдүүлсэн ажээ.
Түүнчлэн мөсний хайлалтын түвшин энэ зуун гарсаар эрс нэмэгдсэн байна. 1979-2001 онд хайлалтын дундаж түвшин арван жил тутам 48 гегатонн/1гегатонн=1тэрбум тонн/байсан бол 2001-2007 онд энэ үзүүлэлт 280 хувиар нэмэгдэж, 134 гегатоннд хүрчээ.
“Антарктидын мөс цаашид хайлсан хэвээр байх аваас ирэх хэдэн зуунд далайн түвшин олон метрээр нэмэгдэнэ” гэж Калифорни муж улсын “Ирвин” их сургуулийн профессор, судалгааны багийн ахлагч Эрик Ригнот хэлсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.