НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Худалдааны хэлэлцээр байгуулагдвал БНХАУ АНУ-аас жил бүр 20 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахад бэлэн байна хэмээн эх сурвалжуудын мэдэгдсэнийг “Bloomberg” агентлаг иш татан мэдээлжээ.  

Хэлэлцээрт гарын үсэг зурсан тохиолдолд БНХАУ цаашдын ээлжит яриа хэлэлцээний үеэр худалдан авалтынхаа хэмжээг 40-50 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэж магадгүй байна. Байгуулж магадгүй байгаа хэлэлцээрүүд хэзээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх тухай эх сурвалжууд дурдаагүй байна. Одоогоор талууд хязгаарлагдмал хэлэлцээрийг боловсруулах үйл явцыг дуусгаж байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг