"Starbucks" компани АНУ дахь ажилчидаа үр хөндөлт хийлгэх, ургийн хүйс тодорхойлуулах ажилбар хийлгэхийг хүсвэл компанийн зүгээс тэдэнд аяллын зардал олгоно гэжээ.

Учир нь тус улсын Дээд шүүхээс үр хөндөлт хийлгэх эрхийг хуулиар зохицуулах тухай асуудлыг хэлэлцэж буйтай холбоотой юм.

Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй ч Amazon болон Starbuck компаниудын зүгээс өөрсдийн байр суурийг илэрхийлэн ийн шийдэж байгаа билээ.

Starbucks компанийн ажилчид  эмнэлгийн дээр дурдсан үйлчилгээг өөрийн оршин суудаг бүсээс 100 миль радиусын дотор хүлээн авч чадахгүй бол компанийн зүгээс тэдэнд шаардлагатай үйлчилгээгээ хүлээн авахад зориулсан аяллын зардлыг олгох аж.

Энэ тэтгэмж нь  шүүхийн эцсийн шийдвэр ямар байхаас үл хамааран хэрэгжинэ гэдгийг онцоллоо.

Starbucks компани АНУ-д л гэхэд нийт 240 мянган ажилтантай тус билээ. Дээр шийдвэр хэзээнээс эхлэн хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байна.