Энэ бол ердийн үзэг биш. "Starbucks"-аас латте болон бусад зүйлсийнхээ төлбөрийг төлөх боломжийг олгодог төлбөрийн ухаалаг үзэг юм. Кофены машин шиг дизайнтай бүтээгдсэн үзэг нь "кофены бор" өнгөтэй, бэх нь жинхэнэ үзэг шиг бичиж болдог хэмээн The Verge агентлаг мэдээлжээ

"Starbucks Touch: Pen" нэртэй энэ хэрэгсэлд NFC уншигч байрлуулсан бөгөөд үүнийг дижитал түрийвчтэй холбосон байна. Энэ систем нь Японд өргөн хэрэглэгддэг ба "Starbucks"-ын дотоод картын системд ашигладаг FeliCa технологитой ажилладаг байна. 

Энэ нь гар утсаараа төлбөрөө төлөхөөс тийм ч ялгаатай биш боловч түрийвч, гар утсаа гэртээ орхисон үед тустай аж. Мөн харагдах байдал болон хэрэглэгдэхүүний хувьд хялбар эд юм. Тус үзэг нь "Starbucks Japan"-ийн мэдрэгчтэй шугамны дөрөв дэх бүтээгдэхүүн бөгөөд гар утасны хайрцаг, усны дашмаг зэргийг багтаасан болно. Старбакс компани нь NFC тоноглогдсон "The Hug" хэмээх жижиг цүнхийг худалдаанд гаргаж, өнгөрсөн долдугаар сард хэд хоногийн турш сугалааны урамшуулалд нэвтрүүлжээ.

"Starbucks" компанийн үзгийг онлайн дэлгүүрээр дамжуулан өнгөрсөн долоо хоногт 4000 иен буюу 37.46 доллараар зарж эхэлсэн байна. Үзэг нь Японы "Starbucks"-ийн аль ч салбар дахь бүртгэлд 1.000-30.000 иений хоорондох мөнгөн дүнгээр цэнэглэж болно.


Эх сурвалж: https://nextshark.com