peak.mn
09 сарын 25, 2018
Америкийн кофены сүлжээ дэлгүүр болох “Starbucks” дунд болон дээд шатныхаа удирдлагад халаа сэлгээ хийж, цомхотгох замаар бүтцийн томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Энэ арга хэмжээ нь зогсонги байдалд орсон борлуулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах зорилготой гэж “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ.
Бүтцийн өөрчлөлтийг энэ долоо хоногт эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгах аж. “Starbucks” компани чухам хэдэн хүн цомхотгохоор төлөвлөж байгаа талаар “The Wall Street Journal” сонинд тодорхой дурдаагүй байна.
Дэлхийн 75 мянган оронд 28 мянга гаруй сүлжээ дэлгүүртэй “Starbucks” компанийг 1971 онд үүсгэн байгуулжээ. Тус компанийн төв нь АНУ-ын Вашингтон муж улсын Сиэтл хотод байрладаг байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.