АНУ-ын сүрдүүлэг, заналхийллийг сөрөн зогсоно гэв

Б.Баясгалан
08 сарын 12, 2018

2016 онд Туркийн эрх баригчдын баривчилсан Америкийн шашны номлогч Эндрю Брансоны хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын зүгээс гарч буй сүрдүүлэг, заналхийллийг Туркийн эрх баригчид сөрөн зогсох болно гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн тухай Анадолу агентлаг мэдээлжээ.
 
“Бид хуулийн дагуу л ажиллана. Харин заналхийллийн хувьд бол бид унасан газраасаа босоод л ирнэ, манай ард түмэн хөл дээрээ бат зогсож байгаа. Харин АНУ НАТО-гийн гишүүн стратегийн түншээ шашны нэг номлогчоор сольж байгаа нь харамсалтай хэрэг юм. Сүрдүүлгээр манай улсаас юу ч олж долоохгүй” гэж Эрдоган Унье хотод болсон цуглаан дээр үг хэлэхдээ онцлон тэмдэглэсэн байна.
 
Импортын ган болон хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварын хэмжээг Туркийн хувьд хоёр дахин нэмэгдүүлж, 20% ба 50% болгохыг зөвшөөрсөн тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгдсэн нь Туркийн үндэсний валют лирийн ханш ихээхэн унахад хүргэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану турк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.