Тус компаниас хамгийн сүүлд гаргасан MacOS High Sierra үйлдлийн систем ямар нэг нууцлалгүйгээр компьютерт нэвтэрч болдог алдаатай гарчээ. Бүр админастраторын эрх рүү ч чөлөөтэй нэвтэрч болохоор аж. 

Apple үүнд “Бид алдаагаа засахаар ажиллаж байна” гэсэн хариу өгчээ. Алдааг хамгийн анх мэдсэн хүн нь Туркийн хөгжүүлэгч Леми Эргин гэгч. Тэрбээр нууц үг бичих хэсгийг хоосон үлдээгээд “Enter” цэсийг дарааллан олон удаа дарахад шууд нэвтэрсэн гэнэ. Ноён Эргиныг компанийн нууцлалыг шууд олон түмэнд мэдэгдсэн хэмээн буруутгаад буй. 

Угтаа бол иймэрхүү алдааг олон нийтэд биш эхлээд компанийн мэргэжилтнүүдэд мэдэгдэж засах хугацаа өгдөг ажээ. Үүнд ноён Эргин хариу өгөөгүй юм. Ямартай Аррlе ийм энгийн алдаа гаргасныг технологийн салбарынхан доог тохуу болгож эхлэв. 

Азаар энэ үйлдлийг өөр компьютерээс удирдан хийх боломжгүй тул хакер заавал өөрийн биеэр байх шаардлагатай. Гэхдээ хэн нэгэн админ эрхээр нэвтэрсэн бол сүлжээгээр холбох боломжтой гэсэн үг. 

Apple алдаагаа засах гэж удах тусам мэдээллийн хулгайч нарт гайхалтай боломж олдож байгаа нь тэр.