НЬЮ-ЙОРК. /NBC/. Apple” корпорац OS X 10.15 Catalina нэртэй шинэ үйлдлийн системээ танилцуулжээ. Энэ системд 18 жилийн турш оршин тогтносон “iTunes” аппликейшнийг “Apple” корпорац 3 өөр аппликейшнээр орлуулсан тухай телевизийн “NBC” суваг мэдээлсэн байна.

"ОС Catalina үйлдлийн системд бид Apple Music, Apple Podcasts, Apple TV хэмээх шинэ аппликейшнүүдийг нэвтрүүлж байна. iPad”-г компьютерийн хоёр дахь дэлгэц болгон ашиглах боломжийг олгосон Sidecar аппликейшний тусламжтай боломжууд хэрхэн өргөжсөнийг хэрэглэгчид өөрсдөө турших боломжтой юм” хэмээн компьютерийн програм хөгжүүлэлтийн ахлах дэд ерөнхийлөгч Крейг Федериги мэдэгдсэн байна. 

2001 онд гарч ирсэн “iTunes” нь олон жилийн туршид “Apple”-ийн ухаалаг гар утас хэрэглэгчдийн хувьд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл байсаар ирсэн юм. 2007 онд “iPhone” гар утас гарахаас бүр өмнө iPod эзэмшигчид уг програмын тусламжтайгаар дуу татдаг байв.

Эх сурвалж: Монцамэ агентлаг