• Apple нь тансаг зэрэглэлийн брэнд болон өөрчлөгдөж байна. Мянган долларын ухаалаг утсыг анх дебют хийснээсээ хойш жилийн дараа дахин хоёр утас гаргалаа.
  • Мөн өнгөрсөн хугацаанд тэд хямд үнэтэй Iphone-ийн үйлдвэрлэлээ багасгасан байна.
  • Энэхүү алхам нь компанийн ойрын орлого болон ашигт нөлөөлөх магадлалтай.
  • Утасны борлуулалт үнийн өөрчлөлтөөс удаашралд орж, Apple-ийн шинэ хэрэглэгч болох замыг хааж, яваандаа урт хугацааны сөрөг үр дагаварыг авчирч болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Аpple компани энэ долоо хоногт мянган долларын хоёр ч гар утас бүтээгдэхүүнийхээ эгнээнд нэмсэн. Мөн хамгийн хямд үнэтэй утаснуудынхаа үйлдвэрлэлийг багасгажээ. Тийм учраас энэ нь хүмүүсийг хязгаарлагдмал (limited) гэсэн нэрээр татахаас татгалзаж байгааг ил харуулахаас гадна дэлхийн алдартай брэнд Louis Vuitton- тай адил технологийн хувьд тансаг хэрэглээний бүтээгдэхүүн рүү шилжиж байгааг илтгэнэ. Жилийн өмнө гаргасан 1000 долларын утасны борлуулалт нь ашиг тусаа өгсөн бөгөөд богино хугацаанд ашигтай ажиллан, триллион долларын зах зээлийн багтаамжтай компани болоход нөлөөлсөн. Гэхдээ энэ нь урт хугацаанд муу боцоо байж болзошгүй юм. Үнийн нэмэгдэл нь цөөн хэрэглэгч Apple дэлгүүр лүү зүглэнэ гэсэн үг юм.

Apple-ийн Мac компьютер болон ухаалаг гар утас нь зах зээл дээр бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс илүү үнээр зарагдаж ирсэн нь үнэн. Гэхдээ Стив Жобс уг компанийг удирдаж байхдаа зах зээлийн дундаж хэрэглэгчидэд боломжийн үнэтэй бүтээгдэхүүнийг санал болгохоос гадна шинэ модель гаргах бүртээ өмнөх загваруудын үнийг бууруулж илүү өргөн хүрээнд хэрэглэгчдэд хүргэхийг эрмэлздэг байсан.

Харин сүүлийн үед энэхүү стратегиа өөрчлөхөөр болсон нь өнгөрсөн Лхагва гаригт болсон хэвлэлийн хурлаас ажиглагдсан. Шинээр гаргасан Iphone Xs болон Xs Max нь 1000 доллараас эхэлж байгаа бөгөөд Хr модель нь 750 долларын үнэрээр зарагдах болсон нь бусад хоёр утсаа бодвол хямд байгаа юм. Түүнээс гадна тус компанийн хамгийн хямд үнэтэй Iphone SE-ийг үйлдвэрлэлийг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Одоогийн байдлаар хамгийн хямд утас нь Iphone 7 бөгөөд 450 долларын үнэтэй.

Богино хугацаанд өндөр үнэтэй утас нь орлогыг нэмэгдүүлэх боловч, урт хугацаанд хэрэглэгчид нь өндөр үнээр авсан утсаа удаан хугацаанд хэрэглэж, утсаа солихоор бол илүү боломжийн үнэтэй моделиор солих магадлалтай. Жил ирэх бүр Apple утасны эрэлт зогсонги байдалд ороод байгаа бөгөөд сүүлийн 4 жилд ижил тооны утас зарсан ба 6 сарын борлуулалтыг харахад 2015 онтой харьцуулахад 2 хувиар буурсан байна.

Энэхүү зогсонги байдал нь ажилгүйдэл багатай эдийн засгийн өсөлттэй үетэй давхацсан ба эдийн засаг хямрахад Apple дагаад үйл ажиллагаа нь хямрах хандлагатай, учир нь бага орлоготой үед хүмүүс тансаг хэрэглээнээс татгалздаг. Мөн үнийн нэмэгдэл нь хэрэглэгчдийн тоог бууруулдаг ба 100 долларын өөрчлөлтөөс их ялгаа ажиглагддаг. 

Iphone утас нь хүмүүст дагалдах үйлчилгээг (Apple music, Apple service) борлуулах нэг хэсэг болдог бөгөөд уг утсыг худалдан авагчдын тоо багасвал мөн үйлчилгээг авах хэрэглэгчид ч давхар буурна гэсэн үг юм. Хэрвээ хүмүүс Iphone хэрэглэдэг бол бусад хэрэгслүүдийг ч мөн авах хандлагатай.

Мэдээж хэрэглэгчид Apple watch $280 юм уу Airpod чихэвчийг $160 доллараар худалдан авч болно. Гэхдээ эд бол дагалдах хэрэгсэл бөгөөд Apple watch-ийн тохиргоог хийхэд хүртэл Iphone хэрэгтэй. Тиймээс тус компанийн шийдвэр богино хугацаанд ашигтай байж болох ч ирээдүйд уналт авчирах боломжтой.


Мэдээллийн ивээн тэтгэгч: Pc mall