Араар тавих бол хүний хийж чадах хамгийн аймшигтай үйлдлийн нэг. Зарим хүмүүст энэ үйлдлийг уучлах, ойлгох, мартахад маш хэцүү байдаг. Араар тавиулна гэдэг яг л сэтгэцийн өвчинтэй адил. Бүрэн эдгэрсэн гэж бодовч ор мөргүй алга болж, мартагдана гэж байдаггүй. 


Хүмүүс ихэвчлэн таньдаг хүмүүстэйгээ учир ургуулдаг 

Хамаатан, найз, танил эсвэл ажлын газрын хүн гэх мэтчилэн өмнө нь таньдаг байсан хүнтэй учир ургуулахад хүн өөрийгөө арай бага буруутай юм шиг мэдэрдэг гэнэ. Тэртээ тэргүй таньдаг л байсан шүү дээ гэх байдлаар. Энэ харилцаа нь эхэндээ маш сонирхолтой санагдана. Тэд сайн танилууд учир нууцаа сайн хадгалж чадна гэж боддог. Мөн түүнчлэн хүсвэл учир явдлаа хурдхан шиг дуусгачихаж болно, яагаад гэвэл тэр “найз юм чинь ойлгож л таараа”.


Хууран мэхлэлт олон янз байдаг 

Хууран мэхлэлтийн хувьд олон түвшин, төрөл байж болно. Хүн бүр үүнд өөр өөрийнхөөрөө ханддаг. Зарим хүмүүсийн хувьд нэг оронд ороогүй ч гэсэн хайр сэтгэлийн холбоотой болсон нь хамгийн аймшигтай, харин зарим нь эхнэр/нөхрөө өөр хүнтэй ганц удаа үнсэлцсэн гэдгийг сонсоод хүнд цохилтод ордог. Эсвэл байнга худлаа ярьж явах нь нэг шөнийн  явдлаас дор санагдаж болно. Иймд хайртай хүнтэйгээ ярилцаж давж болохгүй хязгаарыг тогтоох хэрэгтэй. 


Орон дотроо дүр эсгэдэг хүмүүс араар тавих хандлагатай 

Секс бол хайр сэтгэлийн илэрхийллийн хамгийн цэвэр, нандин хэлбэр байх учиртай. Дур тавьсан мэтээр жүжиглэдэг хүмүүс хамтрагчаа араар тавих хандлагатай байдаг гэнэ. Нөгөөтэйгүүр, эрчүүд байнга дур тавилтыг мэдрүүлж чаддаг эмэгтэйтэйгээ хамт үлдэх талтай. Учир нь энэ тэднийг ор хөнжлийн ажилдаа хэчнээн сайн болохыг харуулж, эр хүний бахархлыг нь тэтгэж байдаг байна. 


Ихэнх хосууд араар тавьсны дараа ч салдаггүй 

Хос хоёрын аль нэг нь араар тавьсан ч гэсэн гэрлэлтээ цуцлуулдаггүй олон гэр бүл байдаг. Эхнэр нөхөр хоёр бие биедээ хэт их дассан байдаг тул сална гэж бодохоос айдас нь хүрдэг. Харин зарим тохиолдолд аль нэг нь нөгөөдөө хэтэрхий их хайртай учир аз жаргалтай л байвал хамаагүй гэж бодон, араар тавилтыг нүдээ анин өнгөрүүлэх үе байна. 


Дотно харьцаа хангалтгүй санагдсан үед эрэгтэй хүн араар тавьж эхэлнэ

Хайр сэтгэлийн харилцааны нэгэн чухал хэсэг бол секс. Эрэгтэйчүүдийн хувьд бараг хамгийн чухал нь гэхэд хилсдэхгүй. Бүх юм маш энгийн – эр хүн ханаагүй бол тэр өөр хувилбар хайж эхэлнэ. Та хоёрын дунд жинхэнэ, хүчтэй хайр оршдог бол сексийн хувьд асуудал үүсэх учиргүй.


“Харилцаанаасаа уйдсан үед араар тавьж эхэлдэг” гэдэг ойлголт буруу 

Хууран мэхлэлт сонирхлоос эхэлдэг, дараа нь шохоорхол төрж тэгээд цааш үргэлжилнэ. Хүн энэ үед гэр бүлээ золиосолж буйгаа ухаардаггүй. Сонирхол, шохоорхол нь ханасны дараа нь ямар алдаа хийснээ ойлгоно.  

Араар тавьж байгаа хүн хайртай хүнийхээ сэтгэлийг эмтэлж буй талаар огт боддоггүй. Сонирхолдоо хөтлөгдөн, болчимгүй үйлдэл хийснээрээ хэн нэгний хайр сэтгэлд итгэх итгэлийг үгүй хийдэг нь үндсээрээ буруу юм. 


Эмэгтэйчүүд харилцаагаа дуусгахын тулд араар тавьдаг 

Эмэгтэй хүний хувьд харилцаагаа төгсгөх илүү хэцүү байдаг. Иймд тэр бүх зүйлийг дуусгах амар арга хайх болно. Тэр нь араар тавилт. Араар тавих хүн нь өмнөх хамтрагчийнх нь үзэн яддаг төрлийн хүн байх болно.


Өшөө авахын тулд араар тавих нь тийм ч сайхан санаа биш

Өшөөгөө авахын тулд араар тавьбал та түүнийг биш өөрийгөө л зовооно. Та хамтрагчаа араар тань хуурсан байх гэж сэжиглэж, түүнтэй барьцаж, араар нь тавихаар шийдсэн бол өөрийнхөө нэр хүндийг унагаж, итгэлтэй хань байхаа болино гэдгийг санаарай. Та түүнийг буруугаар ойлгож, гэм буруугүй хүнийг гүтгэсэн бол яах вэ. Та өөрөө л эвгүй байдалд орох болно. 


Сэтгэлийн хууралт хамгийн аюултай 

Сэтгэлийн хууралт гэдэг нь өөр хүнтэй унтаагүй, бие махбодийн хувьд цэвэр ч хайр сэтгэлийн холбоотой болсныг хэлж буй юм. Эхнэр/нөхөртэйгөө хамт байхад тав тухгүй санагдаж, өөр хэн нэгнээс дотно мэдрэмжийг хүсэж эхэлнэ. Та хоёр энэ дэлхий дээрх хамгийн сайхан харилцаатай хүмүүс гэж та боддог байж магадгүй. Гэхдээ хань тань ч гэсэн тантай санал нийлэх үү? 


Цахим сүлжээ араар тавихад хүргэнэ 

Төгс амьдралаа харуулсан олон гоё зурагтай профайлуудыг харахад танд ямар санагддаг вэ? Нөхөр нь тэднийг хэн нэгний зураг дээрх шиг амьдруулж чадахгүй байгаад эмэгтэйчүүд бухимддаг бөгөөд энэ нь араар тавих шалтгаан болдог байна. Интернетэд тавигддаг ихэнх зүйл худлаа байдаг гэдгийг санаарай. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байж, байгаа бүхнээ үнэлж яваарай. 


Хууран мэхлэгчид баригдахыг хүсдэг 

Араар тавьж байгаа хүн харилцаагаа нууж явсаар хэзээ нэгэн цагт залхдаг. Баригдчихвал дахиж нуугдаж амьдрах шаардлагагүй болно гэж боддог аж. Эхнэр/нөхөртөө хайргүй болсноо хэлж, салах талаар санаачилга гаргахаас айдаг учир зүгээр л баригдах хүртлээ хүлээдэг хулчгар хүмүүс ч байна. 


Эмэгтэйчүүдгормоны түвшин нь нэмэгдсэн үед араар тавьдаг 

Эмэгтэйчүүдийн дур хүсэл овуляци буюу өндгөн эс боловсрох үеэр нэмэгддэг. Энэ үед байгалиас заяасан үр удмаа үлдээх механизм ажиллаж эхэлдэг байна. Тэд нөхөртэйгөө дотно харилцаанд орох боломжгүй бол өөр хүнийг хайж эхэлнэ. Зарим эмэгтэйчүүд жинхэнээсээ араар тавихгүй ч өөр эрэгтэй хүний талаар бодож байдаг. Энэ бүхэнд байгаль эх болон гормон л буруутай юм шүү. 


Хүн бүрт хайрын талаар өөрийн гэсэн төсөөлөл байдаг 

Хайрыг олон янзаар тодорхойлж болно. Хүн амьдралынхаа туршид хайрын 3 үе шатыг туулдаг байна. Нэгдүгээр үе – цэвэр бие махбодийн шохоорхол. Та хоёрын хооронд оч гялалзаж, бие биедээ татагдах болно. Харин тухайн хүнээ сайн таньж мэдээд эхлэх үед хоёр дугаар үе эхэлнэ – романтик. Гурав дугаар үе бол хамтрагчдаа дасаж эхлэх. Энэ гурван үе шатыг хамт туулсан хос бие биенээ хуурах магадлал бага байдаг байна.