Х.Оргил
11 сарын 24, 2017
Монголын үндэсний олимпийн хорооноос сар бүрийн шилдэг тамирчдыг олон нийтийн саналаар тодруулж байхаар болсон билээ. Тэгвэл аравдугаар сарын шилдгүүдийн санал хураалт дуусч, ялагчийн нэр тодорлоо. Энэ удаагийн шилдгээр Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг шалгарсан байна.
Шалгаруулалтын удаах байранд Тайландын Бангкок хотноо болсон хүндийг өргөлтийн дэлхийн цомын аваргаар тодорсон Г.Ануужин, Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн нар нэрлэгджээ. "Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1000 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.