Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрэгтэй эмэгтэй тус бүр 20 багийн нэрийг зарлалаа.

Энэхүү жагсаалтад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд багтсан бөгөөд ирэх 6 дугаар сарын 21-26-нд Бельги улсын Антверп хотыг зорихоор болов. 

Дэлхийн аваргын эрэгтэй болон эмэгтэй төрөлд ОХУ-ын шигшээ баг багтсан ч тус улсад тавьсан хоригийн улмаас өөр улсыг оруулахаар болжээ.

ДАШТ-д оролцох эрэгтэй багууд: Австри, Бельги, Бразил, Чили, Хятад, Тайвань, Египет, Франц, Герман, Япон, Латви, Литви, Монгол, Нидерланд, Шинэ Зеланд, Польш, Пуэрто Рико, Серби, АНУ, ОХУ байсан /өөр улсыг зарлана/

ДАШТ-д оролцох эмэгтэй багууд: Австри, Бельги, Бразил, Канад, Чили, Хятад, Доминикан, Египет, Франц, Герман, Япон, Литви, Монгол, Нидерланд, Шинэ Зеланд, Польш, Румын, Испани, АНУ, ОХУ байсан /өөр улсыг зарлана/