Түүхэн мөч: Монголын эрэгтэй баг 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга боллоо

П.Мөнгөнсор
04 сарын 02, 2023

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын эрэгтэй баг өрсөлдөгч Австралийн багийг 21:18-ын харьцаатай буулган авснаар Азийн аварга боллоо. 

Ийнхүү Монгол улс түүхэндээ хоёрдох удаагаа Ази тивийн аваргаар шалгарч буй.

Харин Монголын эмэгтэй шигшээ баг тэмцээний шөвгийн наймд шалгарсан ч Хятадын багт 17:10 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Энэ жилийн Азийн АШТ Сингапур улсад нийт тав хоног үргэлжилж ийнхүү аваргуудаа тодрууллаа. 

Холбоотой сэдвүүд

3x3 сагсанбөмбөг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.