Монголын сагсан бөмбөгчид Азийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Х.Оргил
05 сарын 27, 2019

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн Азийн АШТ БНХАУ-ын Чанша хотод зохион байгуулагдлаа.

Уг тэмцээний финалд Монголын баг тамирчид Австралийн багтай таарч 21:9 харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна. Ингэснээс FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан финалдсан цор ганц шигшээ баг болж байгаа аж.

Энэ удаагийн FIBA 3х3 Ази тивийн аваргын бэлэгдлийн шилдэг 3 тоглогчийн нэгээр Монгол улсын шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням нэрлэгдэж чадлаа.

Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Японы шигшээ багтай тоглож, 21:14 харьцаатай хожигдож, дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүлжээ. Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 2013 оны ААШТ-д мөнгөн медаль хүртэж байсан юм.

Бичлэг:


Холбоотой сэдвүүд

3x3 3x3 сагсан бөмбөг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.