Америкт эмэгтэй хүн хаана ч тэр бүү хэл хайртай хүмүүс, гэр бүл, найз нөхөд, улс төрийн зүтгэлтэн, шүтэн бишрэгчдийнхээ өмнө нь ч бэлгийн дарамтанд орж байна хэмээн CNN-д бичжээ. Энэ яриа өнгөрсөн баасан гаригт болсон алдарт дуучин Арета Франклиний оршуулгын ёслолоос үүдэлтэй. Учир нь Арианаг дуулсных нь тайзан дээр дараа тэвэрч хүндэтгэлээ илэрхийлсэн пастор далимд баруун гараараа түүний цээжээр тэвэрч улмаар хөхөнд нь хүрч буй энэхүү бичлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Ялангуяа түүний фэнүүд #RespectAriana хаштагаар эсэргүүцлээ илэрхийлжээ. Тухайн үед алдарт дуучин биед нь илт хүрч байгаад эвгүйцэн харж байсан пастор үл тоон ярьж дуустлаа түүнийг тэвэрсэн юм.

Энэ талаар пастор Чарлез Эллис ярихдаа "Би мэдэхгүй юм. Зүгээр л түүнд хүрсэн. Магадгүй би хил давсан байх. Үүнийхээ төлөө уучлал хүсч байна" гэжээ. 

Пастороос гадна дуулж байх араас нь гөлөртөл ширтэж, илт тааламжтай инээн суусан экс ерөнхийлөгч Билл Клинтон ч бас Арианаг бэлгийн дарамт үзүүлсэн гэгдэж буй.

Бичлэгийг эндээс үзнэ үү.