Архангай аймгийн төвтэй хамгийн ойр байрлах Цэнхэр болон Батцэнгэл, Өгий нуур суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио тавигдсан байна. Үүнтэй холбоотойгоор Цэнхэр сумын төвөөр дайрч Цэнхэрийн халуун рашаан орох замыг хаагаад байгаа аж. Харин аймгийн төвөөс рашаан руу явах зам нээлттэй учраас аялж жуулчилж яваа хүмүүст төвөг учраагүй гэв. 

Мэргэжлийн байгууллагд замд шалгалтын постууд гарган ажиллаж ариутгал хийж байгаа аж.

Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Адуунаас бусад мал буюу салаа туурайтай зэрлэг амьтад уг өвчнөөр өвчилдөг байна. Өвчний нууц үе 1-14 хоног аж.