Архангай аймгийн Өлзийт суманд орших "Өөлд бэйсийн хүрээ"-ний Цогчэн дуган, Жүд дацан, Цамын асар зэрэг гурван барилгад хийгдсэн 3D хэмжилт, судалгааны ажлын үр дүнг нэгтгэсэн тайланг хэвлүүлжээ. Тус судалгааны тайлан нь Монголын эртний түүх, барилга, архитектурын дурсгалын бүртгэл баримтжуулалтыг уламжлал, шинэчлэл хослуулан, орчин үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан 3D цахим хэлбэрээр хийсэн хамгийн анхны ажлын үр юм байна.